Толгойн анхдагч өвдөлтийн зарим дарамтыг судалсан нь
Түлхүүр үг:
Анхдагч толгой өвдөлт, Өвчний дарамт, Бүтээмжит хоногийн алдагдалХураангуй
Үндэслэл: Хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдох, амьдралын турш олон давтагддаг эмгэг бол толгой өвдөлт юм. Анхдагч толгой өвдөлт нь хувь хүний амьдралд сөргөөр нөлөөлж, дарамтыг үүсгэж байгаа нь олон судалгаануудаар батлагддаг. Зорилго: Толгойн анхдагч өвдөлтийн улмаас үүсэх зарим дарамтыг судлах. Арга, аргачлал: Өвчний дарамтыг тодорхойлохдоо давтамж, өвдөлтийн хүч, үргэлжлэх хугацааг толгой өвдөлтийн хэлбэр тус бүрээр, хүйсээр үнэлсэн. Толгой өвдөлтийн улмаас үүсэх чадавхи алдагдлыг тодорхойлохдоо толгой өвдөлтийн хэлбэр тус бүрээр тооцоолон гаргасан. Эдийн засгийн хохиролыг хэвтэн эмчлүүлсэн хөдөлмөрийн насны хүний тоо, нэг өдрийн дундаж цалин (төгрөг) ба толгойн анхдагч өвдөлт оноштойгоор эмчлүүлж буй дундаж хоногоор үржүүлж тооцсон. Үр дүн: Агшингийн судалгаанд 150 хүн хамрагдсанаас хүчдэлийн хэв шинжит толгой өвдөлт 59% эзэлж байсан бол эмийн хэт хэрэглээтэй холбоотой байж болзошгүй хэлбэр 13.8% байгаа нь өндөр үзүүлэлт байна. Толгой өвдөлтийн сарын дундаж давтамж 6.4 өдөр/сар, толгой өвдөлтийн дундаж хүч 2.5 байсан байна. Бие хүнд үзүүлэх шинж тэмдэгийн дарамт бүх үзүүлэлтээр мигрень болон Эмийн хэт хэрэглээтэй холбоотой үүссэн толгой өвдөлт (ЭХХХТӨ) нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна (р=0.001). Мигрений сэдрэлийн эзлэх хувь нь мигрений нийт үргэлжилсэн хугацааны 12.5% байна. Толгой өвдөлтийн дарамтын дараагийн нэг үзүүлэлт бол бүтээмжит хоногийн алдагдал бөгөөд бүх хэлбэрийн толгой өвдөлтийн үед эмэгтэйчүүдэд чадвар алдалт илүү, түүн дотроос гэрийн ажлын алдагдсан өдрийн тоо нь эрэгтэйчүүдээс их байна (p=0.043). Толгой өвдөлтийн улмаас бүтээмжит цагийн алдагдал мигрений үед 4.2% бусад хэлбэрүүдээс хамгийн өндөр байна. Толгой өвдөлтийн улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн ХЧТА-аас үүдэлтэй эдийн засгийн хохирол 6 сая 600 мянган төгрөг гарсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
