Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа
Түлхүүр үг:
Хүүхэд, Хепатитийн С вирүс, Anti-HCV, Эрсдэлт зан үйлХураангуй
Үндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Х.Сэр-Од, Б.Билэгт, Ш.Шатар, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
