Таргалалтын үед FTO генийн rs9939609, rs17817449 полиморфизмын илрэлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Илүүдэл жин, Нэг нуклеотидын полиморфизм, Генотип, Аллель, ГенетикХураангуй
Үндэслэл: 2022 оны байдлаар дэлхийн хэмжээнд 18 ба түүнээс дээш насны 2.5 тэрбум (43%) хүн илүүдэл жинтэй, үүнээс 890 сая (16%) нь таргалалттай байна. Эрдэмтэд таргалалттай холбоотой хэд хэдэн генийг судалж тогтоосон бөгөөд хамгийн их хамааралтай гений нэг РТО ген юм. РТО уураг нь хоол хүнсний хэрэглээ, хоолны дуршил, энергийн тэнцвэрт байдал, зарцуулалтыг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зорилго: Таргалалтыг нөхцөлдүүлэгч РТО генийн г§9939609, т§17817449 нэг нуклеотидын полиморфизмыг тодорхойлж, бие махбодын хэмжилт, лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлттэй хамааруулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдыг хамруулах болон хасах шалгуурын дагуу тохиолдлын бүлэгт таргалалттай 50 (БЖИ >30кг/ м2), хяналтын бүлэгт харьцангуй эрүүл, хэвийн жинтэй (БЖИ 18.524.9кг/м2) 50, нийт 100 хүнийг нас, хүйс ижилсүүлэн (1:1) хамруулсан. Оролцогч тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны дараа асуумжийн хуудсаар мэдээлэл авч, бие махбодын хэмжилт хийж, захын цуснаас сорьц цуглуулав. Лабораторийн шинжилгээгээр өөх тос, нүүр усны солилцооны зарим үзүүлэлтүүдийг тус тус хэмжсэн. РТО Г89939609, г§17817449 генийн нэг нуклеотидын полиморфизмыг тодорхойлохдоо КР^Р-РСК (гезйгсйоп РгадтеШ 1еп§Ш ро1утогрЫ8т ро1утегазе сй а т геас1юп)-ын арга ашиглан бай дарааллыг олшруулж, үүссэн бүтээгдэхүүнийг тус тус 8 са1 , АЫ Ш рестрикцийн эсгэг ашиглан зүсэж, гель электорофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 23-75 насны нийт 100 хүний 40% нь эрэгтэй, 60% нь эмэгтэй, дундаж нас нь 46.81±11.54 жил байв. Бие махбодын хэмжилтээс биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, артерын даралт нь тохиолдлын бүлэгт хяналтын бүлгээс ач холбогдол бүхий өндөр байлаа (р<0.001). Лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс өлөн үеийн глюкоз цусан дахь холестерин, БНЛП-ны дундаж түвшин тохиолдлын бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр, ИНЛП хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлэгт бага байв. РТО генийн Г89939609 нэг нуклеотидын полиморфизмыг тодорхойлоход судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 62% ТТ, 35% АТ, 3% АА генотип байв. РТО генийн Г817817449 нэг нуклеотидын полиморфизмын давтамж судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 62% ТТ, 33% АТ, 5% АА тодорхойлогдлоо. Дүгнэлт: РТО генийн Г89939609 АТ/АА генотип нь таргалалтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ба биеийн жин, бүсэлхийн тойрог, БЖИ нэмэгдэхтэй хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
