Нойр булчирхайн цочмог үрэвслийн дунд зэрэгтэй өвчтөнүүдийн амаар хооллох болон судсаар хооллох эмчилгээнүүдийг харьцуулан судлах нь
Түлхүүр үг:
Нойр булчирхайн цочмог үрэвсэл, Амаар хооллох, Судсаар хооллох, Нэмэлт тэжээлХураангуй
Үндэслэл: Нойр булчирхайн цочмог үрэвсэлд (НБЦҮ) зориулсан хоол тэжээлийн эмчилгээний талаарх олон улсын удирдамжид амаар хооллох аргыг судсаар хооллох аргаас илүү үр дүнтэй гэж үздэг бөгөөд судсаар хооллолтыг зөвхөн амаар хооллох эсрэг заалттай эсвэл боломжгүй тохиолдолд л хэрэглэдэг хэмээн үзсэн байна. Манай орны 3-р шатлалын мэс заслын эмч нарыг хамруулсан асуумж судалгаанд 52 хувь нь хүндийн зэргээс үл шалтгаалан НБЦҮ-ийн эхэн үед хоол сойх аргыг түлхүү хэрэглэдэг гэж хариулсан. Ийм төрлийн бусад орны нойр булчирхайн цочмог үрэвслийн хөнгөн ба хүнд хэлбэрийн судалгаанууд байдаг боловч дунд хэлбэрийг харьцуулсан судалгаа байхгүй бөгөөд үр дүн тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Нойр булчирхайн цочмог үрэвслийн дунд зэрэгтэй үйлчлүүлэгчдийн хооллолтын байдал өвчний тавилангийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлзүйд суурилсан нэг төвт, санамсаргүй хуваарилалттай туршилт судалгааны загвараар 2021 оны 2-р сарын 1-нээс 2022 оны 1-р сарын 1-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Натул эмнэлгийн мэс заслын тасагт явуулсан. Үр дүн: Мэс заслын тасагт хийсэн эмчилгээний хугацаанд нийт ор хоног нь амаар хооллох бүлэг судсаар хооллох бүлгийнхээс богино байсан. (р<0.038) Дүгнэлт: НБЦҮ-ийн дунд зэрэгтэй үйлчлүүлэгчдэд амаар хооллох арга нь аюулгүй бөгөөд судсаар хооллох аргаас илүү үр дүнтэй гэдэг нь энэхүү судалгааны үзүүлэлтээс харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баатарсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
