Нийслэлийн хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагаас гарч буй хог хаягдлын бүтэц хэмжээг судлах нь

Зохиогчид

  • Ш.Шижиржаргал АШУҮИС, НЭМС, Орчин ба Хөдөлмөрийн эрүүл мэнд тэнхэм Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС, Нийгмийн Эрүүл мэндийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Аюултай хог хаягдал, Дүүргийн эмнэлэг, Нэг хэвтэн эмчлүүлэгчид ноогдох хог хаядлын хэмжээ, Нэг үйлчлүүлэгчид ноогдох хог хаягдлын хэмжээ

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад эрүүл мэндийн байгууллагын (ЭМБ) хог хаягдлын бүтэц, хэмжээний талаар хийгдсэн судалгаа хомс, энэ талаарх тоо баримт хангалтгүй байна. Зорилго: Бид хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагаас гарч буй хатуу хог хаягдлын бүтэц, хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаагаа хийсэн. Арга, аргачлал: ЭМБын хог хаягдлын бүтэц, хэмжээг тодорхойлохдоо нэгэн агшингийн судалгааны загвараар хийсэн. 7 дүүргийн нэгдсэн эмнэлэг (НЭ), 3 дүүргийн эрүүл мэндийн төв (ЭМТ) нийт 10 ЭМБ-ыг хамруулсан. Статистик дүн шинжилгээг хийхдээ Excel болон Stata 12.0 программ ашигласан. Үр дүн: Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс өдөрт гарах нийт хог хаягдлын хэмжээ 915.35 кг, үүнээс энгийн хог хаягдал 690.26 кг (75.4%), аюултай хог хаягдал 225 кг (24.6%) байна. Нэг хэвтэн эмчлүүлэгчээс хоногт гарах нийт хог хаягдлын дундаж хэмжээ 0.813 кг/ор/хоног, аюултай хаягдал 0.223 кг/ор/хоног, энгийн хаягдал 0.587 кг/ор/хоног байна. Амбулаторийн нэг үйлчлүүлэгчээс хоногт гарах нийт хаягдлын дундаж хэмжээ 0.07 кг, аюултай хаягдал 0.023 кг, энгийн хаягдал 0.04 кг байна. Аюултай хог хаягдал (ХХ) лабораторид хамгийн их буюу 37.7%, хүүхдийн тасагт хамгийн бага буюу 11.8% байна. Хэлцэмж: Бидний судалгааны дүнгээр ЭМБ-ын нийт ХХ-ын 75.4% нь энгийн, 24.6% нь аюултай ХХ эзэлж байгааг Ш.Энхцэцэг (2005) нарын судалгааны үр дүнтэй харьцуулахад аюултай ХХ-ын эзлэх хувь 11.2%-иар их байна. Дүгнэлт: Хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагын хатуу ХХ-ын хэмжээ нь байршлын хувьд төвийн болон захын дүүрэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (0.21) байна. Бүтцийн хувьд 75.4% нь энгийн, 16.5% нь халдвартай, 7.4% нь хурц үзүүртэй, иртэй, 0.1% нь эмгэг, 0.4% нь эмийн, 0.1% нь цацраг идэвхит ХХ эзэлж байна. Аюултай ХХ нь Бага-хангай, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Налайх Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ДЭМБ-аас гаргасан зөвлөмж хэмжээ болох 25%-аас их байна. Нэг хэвтэн эмчлүүлэгчээс хоногт гарах нийт ХХ-ын дундаж хэмжээ 0.813 кг/ор/хоног, аюултай ХХ 0.223 кг/ор/хоног, энгийн ХХ 0.587 кг/ор/хоног байна. Амбулаторийн нэг үйлчлүүлэгчээс хоногт гарах нийт ХХ-ын дундаж хэмжээ 0.07 кг, аюултай ХХ 0.023 кг, энгийн ХХ 0.04 кг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл