Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.coli-д аминогликозидод тэсвэржилтийн генийг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Г.Есөнзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль , Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • Я.Мөнхдэлгэр АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Аминогликозид, Ацетилжих, Аденилжих, Фосфоржих, Мультиплекс полимеразын гинжин урвал

Хураангуй

Үндэслэл: Аминогликозидын бүлгийн антибиотикийг голчлон Escherichia coli (E.coli), Klebsiella pneumoniae (K.pneumoniae), Pseudomonas aeruginosa (P.aeruginosa) зэрэг аэроб Грам сөрөг нянгаар үүсгэгдсэн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг. Эмгэгтөрөгч бичилбиетэн аминогликозидыг хувиргагч энзим (АХЭ) үйлдвэрлэж, генийг хөндлөн болон босоо чиглэлд дамжуулан аминогликозидын тэсвэржилтийг үүсгэдэг. АХЭ-ийг кодолдог Aac (6’)-Ib, Ant (3”)-Ia, Aph (3’)-Ia, Aac (3)-II генүүд ихэвчлэн өргөтгөсөн үйлдэлтэй бетта лактамаз (ӨҮБЛ)ийн ген агуулсан плазмид дээр байрладаг тул нян аминогликозид болон өргөтгөсөн үйлдэлтэй цефалоспоринд нэгэн зэрэг тэсвэртэй болж, халдварын эмчилгээнд нэлээд хүндрэл үүсгэдэг. Зорилго: Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.сoli-ийн аминогликозидод тэсвэржилтийн генийг илрүүлж, хэвшинжийг тодорхойлох. Үр дүн: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн нян судлалын лабораторид 2021 оны 1-6 сарын хугацаанд цуглуулсан мухар олгойн сорьцонд илэрсэн 107 E.coli-д аминогликозидод тэсвэржилтийн ген хэв шинжийг тодорхойлоход гентамицин, тобрамицинд тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac (3’)-II ген 68 омогт, стрептомицинд тэсвэржилтийг үүсгэдэг аденилжүүлэгч энзим кодлогч Ant-(3’)-Ia ген 37 омогт, Aac (3’)-II, Ant-(3’)-Ia генүүд 27 омогт хавсарч илэрлээ. Тобрамицин, амикацинд тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac(6’)-Ib ген, канамицин, неомицинд тэсвэржилтийг үүсгэдэг фосфоржуулагч энзим кодлогч Aph(3’)-Ia генүүд илэрсэнгүй. АХЭ-ийн генүүд илэрсэн дүнг DEC болон энгийн E.coli-д харьцуулж авч үзэхэд Aac (3)-II ген 32 (47%), 36 (53%) омогт, Ant (3”)-Ia ген 20 (36.4%), 16 (30.8%) омогт, уг 2 ген хавсран илэрсэн тохиолдол 14 (25.5%), 13 (25%) омогт тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Мухар олгойн сорьцноос ялган дүйсэн E.сoli-ийн омгуудад аминогликозидод тэсвэржилтийг үүсгэдэг ацетилжүүлэгч энзим кодлогч Aac (3’)-II ген, аденилжүүлэгч энзим кодлогч Ant-(3’)-Ia ген илэрлээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл