Мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлтийг багажит шинжилгээний аргаар тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Э.Билгүүн АШУҮИС, Эм зүйн сургууль , Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Д.Буянхишиг Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Б.Мөрөн Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Б.Энхтуул Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Э.Буянжаргал Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Д.Жамбанинж Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч
  • Д.Отгонсүрэн Интермед эмнэлэг, Эм зүйн тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Nanotechnology, silver nanoparticles, biosynthesis, Cacalia hastata (L.), tool analysis

Хураангуй

Үндэслэл: Нано технологийн салбарт одоогийн байдлаар эрдэмтэн, Нанотехнологи, судлаач нар байгальд ээлтэй, хоруу чанар багатай, эдийн засгийн биологийн арга хэмнэлттэйгээр био нийлэгжлийн аргыг ашиглан нано бөөм гарган авах Био нийлэгжил аргуудыг эрчимтэй судлаж, хөгжүүлсээр байна.1 Мөнгө нь нян, вирус, Багажит шинжилгээ мөөгөнцөр болон хэт исэлдэлтийн эсрэг үйлдлээрээ бусад химийн Грийн нийлэгжил элементүүдээс илүү ба эмийн ургамалд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисуудыг тогтворжуулагч болон био хасагч (bioreducing agents) болгон ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авдгаараа онцлог юм.3 Иймээс ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөмийг гарган авч Монгол улсын эм зүйн салбарт нано эмийн технологийг нэвтрүүлэх хэрэгцээ байгаа юм. Зорилго: Бид зарим ургамлуудын хандыг ашиглан био нийлэгжлийн аргаар гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм үүсэлтийг тодорхойлох зорилго тавьсан. Арга, аргачлал: Ингэхдээ судалгаандаа 2021 оны 7, 8 сард түүж, хатаан бэлтгэсэн Илдэн игүүшин (Cacalia hastata (L.), Говийн ганга (Thymus gobicus (Czern.) зэрэг ургамлуудын газрын дээд хэсгийг туслах түүхий эдээр, үндсэн түүхий эдээр 99.5%ийн цэвэршилттэй мөнгөний нитрат (AgNO3) зэргийг ашигласан. Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд спектрофотометрээр хэмжилт хийхэд 3мМ концентрацитай дээж, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм бүхий дээжүүдэд хэмжилт хийхэд 2мМ концентрацитай дээжид хамгийн мэдрэг гэрэл шингээлттэй байв. Мөн мөнгөжүүлсэн нано бөөм үүсэх тохиромжтой хугацааг тодорхойлоход Илдэн игүүшиний ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 24 минут, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм 30 минут байлаа. Үр дүн: X-Ray Diffraction (XRD) багажийн шинжилгээгээр Илдэн игүүшин, Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмс хоёулаа 38.15°, 44.3° ба 64.55°-т оргил цэгүүдтэй байсан. Scanning electron microscope (SEM) болон эрчим хүчний дисперсийн рентген спектроскоп багажаар мөнгөжүүлсэн нано бөөмийн морфологийн болон элементийн шинжилгээг тодорхойлоход илдэн игүүшины ханд ашиглан гарган авсан нано бөөм нь жигд сайн тархсан байсан ба 99.8% мөнгө, 0.2% цахиур илэрсэн. Говийн ганганы ханд ашиглан гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөм нь мөн адил жигд сайн тархсан байсан ба 98.9% мөнгө, 0.2% хөнгөнцагаан, 0.3% төмөр, 0.6% цахиур илэрсэн. Дүгнэлт: 1. Ургамлын ханд ашиглан мөнгөжүүлсэн нано бөөм гарган авахад 2мМ концентрацитай мөнгөний нитратын уусмалыг ашиглан хурилтуураар 5000 эрг/мин хурдтайгаар хурилтуурдаж цэвэршүүлэх нь хамгийн тохиромжтойг тогтоолоо. 2. Гарган авсан мөнгөжүүлсэн нано бөөмийн үүсэлт, талстын бүтэц болон найрлагыг тодорхойлоход Говийн ганга (Thymus gobicus (Czern.)-ы ханд болон 2мМ концентрацитай AgNO3 ашиглан бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано бөөмийн гэрэл шингээлт хамгийн мэдрэг, цэвэршилт өндөртэй нано бөөм үүссэнийг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Буянхишиг, Д.Жамбанинж, Д.Отгонсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл