Монгол Японы эмнэлгийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх нь
Түлхүүр үг:
Соёл, Үнэлгээ, Чанар, ЭрсдэлХураангуй
Үндэслэл: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэдэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцад урьдчилан сэргийлж болохуйц алдаа үйлчлүүлэгчид учрахгүй байхыг хэлнэ. Монгол улсын хэмжээнд эмнэлгээр үйлчлүүлж буй 10 үйлчлүүлэгч тутмын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдварт өртдөг байна. МЯЭ-ийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх. Зорилго: МЯЭ-ийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Бид Монгол Японы эмнэлгийг түшиглэн 2021 оны 12-р сарын 28-наас 2022 оны 3-р сарын 15-ны хооронд 99 сувилагчийг хамруулан олон улсад туршигдсан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын (PSCSE* Nam Ju Li нарын боловсруулсан асуумж, 2017) асуумжаас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийг үнэлэх 6 асуумжийг ашиглан агшингийн загвараар судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 99 сувилагчаас 92% эмэгтэй, 7% эрэгтэй сувилагч хамрагдсан ба дундаж нас 30.19±8.14 байсан ба 69% нь бакалаврын зэрэгтэй байна. Судалгаанд хамрагдагсдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийн дундаж үзүүлэлт 3.91±0.47 буюу сайн байна. Хэлцэмж: Хаэна Жанг, Нам Жу Ли нарын БНСУ-ын эрдэмтдийн баг 2017 оны 9-р сарын 5-ны өдөр Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чадамж, сувилахуйн боловсролын хэрэгцээ сэдэвт судалгааны өгүүллийг хэвлүүлсэн. Дээрх судалгаанд хамрагдсан 144 сувилагчдын мэдлэгийн түвшин, ур чадварын түвшинтэй харьцуулахад харьцангуй доогуур байсан байна. Харин бидний судалгаагаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг үнэлгээ сайн байна. Дүгнэлт: МЯЭ-ийн сувилагч нарын Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэхэд 3.9±0.5 буюу сайн үнэлгээтэй байгаа нь тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х. Алтанцацрал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
