КОВИД-19 халдварт өвчний үед вирүсийн эсрэг зарим эмийн эмчилгээний үр дүнгийн судалгаа

Зохиогчид

  • А.Хулан АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Олонбаяр Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг Зохиогч
  • А.Сүнжидмаа Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг Зохиогч
  • Г.Ганзоригт Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг Зохиогч
  • П.Цэдэн АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого зохицуулалтын тэнхим Зохиогч
  • Т.Алтангэрэл АШУҮИС, Сувилахуйн сургууль, Ерөнхий эрдмийн тэнхим Зохиогч
  • Н.Халиун АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ремдесивир, Фавипиравир, SpO2, SARS-COV-2, КОВИД-19

Хураангуй

Үндэслэл: 2020 оны 3 сард Шинэ коронавирүст халдварын (КОВИД-19) анхны тохиолдол илэрснээс хойш КОВИД-19 эсрэг эмчилгээний удирдамжид (2022.01.18 А/33) ремдесивир, фавипиравир, молнупиравир зэрэг эмийг дангаар буюу хавсран хэрэглэхээр орсон. Зорилго: СонгиноХайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгт Шинэ коронавирүст халдвар (КОВИД-19) оношоор хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн SARS-COV-2 вирүсийн эсрэг зарим эмийн эмчилгээний үр дүнг судлахад оршино. Арга, аргачлал: 2021 оны 7-р сарын 1-нээс 10-р сарын 31 хүртэлх хугацаанд Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгт Шинэ коронавирүст халдвар (КОВИД-19) оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж вирүсийн эсрэг зарим эмийг хэрэглэсэн эмчлүүлэгчдийн мэдээллийг өвчний түүхээс ремдесивир (100мг), фавипиравир (200мг), арбидол (200мг)+ремдесивир (100мг), фавипиравир (200мг)+ремдесивир (100мг) бүлэглэн ретроспектив аргаар судалсан. Үр дүн: Ремдесивир (100мг) хэрэглэсэн 148 тохиолдлын зовиур, амин үзүүлэлт, рентген шинжилгээ эмчилгээний тав дах хоногт сайжрал өгсөн байна. Харин фавипиравир (200мг) бүлгийн 145 тохиолдлын эмчилгээний үр дүнгийн мэдрэг шалгуур болох SpO2, амьсгалын тоонд гарсан засрал статистикийн үнэн магадлалтай байна (p=0.000). Арбидол (200мг)+ремдесивир (100мг) хэрэглэсэн бүлгийн эмнэлэгт хэвтсэн дундаж ор хоног 12.31±4.1, харин фавипиравир (200мг)+ремдесивир (100мг) бүлгийнх 9.91±2.4 болж дундаж ор хоног буурсан байсан (p<0.005). Дүгнэлт: Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгт Шинэ коронавирүст халдвар (КОВИД-19) оношоор хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн SARS-COV-2 вирүсийн эсрэг зарим эмүүд үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Цэдэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл