КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс

Зохиогчид

  • М.Нина Эм зүйн сургууль, АШУҮИС , Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Н.Нарангарав Эм зүйн сургууль, АШУҮИС , Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Д.Ичинноров Анагаах Ухааны Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Д.Гантуяа Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Х.Сэр-Од Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Г.Хишигжаргал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Зохиогч
  • Г.Нарангэрэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Зохиогч
  • Б.Цэцэгсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Зохиогч
  • П.Цэцгээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Зохиогч
  • Ц.Төмөр-Очир Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Д.Жавзан-Орлом Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • М.Эрхэмбаяр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Т.Оюунчимэг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • М.Адилсайхан Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Ц.Оюунчимэг Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Ж.Өлзийбуян Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Н.Дэмчигмаа Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • О.Мөнхчимэг Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Л.Баттөр Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Ц.Чинбаяр Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Б.Саруул Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Ч.Гантуул Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Б.Дөлгөөн Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Х.Хоролгарав Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Ш.Мягмарсүрэн Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • Н.Амарбаясгалан Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • П.Шинэхүү Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • О.Билгүүн Халдварт Өвчин Судлалын Төв Эмнэлэг Зохиогч
  • М.Эрдэнэтуяа Эм зүйн сургууль, АШУҮИС , Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Coronavirus disease(Covid-19), Favipiravir, Remdesivir, Clinical research

Хураангуй

Үндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Нина, Д.Ичинноров, Х.Сэр-Од, Д.Жавзан-Орлом, М.Адилсайхан, Ж.Өлзийбуян, Н.Дэмчигмаа, Ц.Чинбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол