Дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэсэн элэгний архаг үрэвслийн үеийн биохимийн зарим үзүүлэлтэнд Тунгалаг-5 уламжлалт эмийн үзүүлсэн нөлөө

Зохиогчид

  • Л.Сэлэнгэ АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль , Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Б.Дэжидмаа Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль , Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Traditional medicine, Ferritin

Хураангуй

Үндэслэл: Тунгалаг-5 уламжлалт эм нь анар, шинца, сүгмэл, бибилэн, Ферритиний хэмжээ гүргэм гэсэн түүхий эдээс бүрдэх ба уламжлалт анагаах ухаанд хоол Ээлэгний архаг боловсруулалт, ходоод, элэгний үйл ажиллагааг дэмжих зорилгоор үрэвсэл хэрэглэдэг байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Тунгалаг-5 эмийн элэг хамгаалах үйлдлийг судлах. Зорилт: Дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэсэн элэгний архаг үрэвслийн эмгэг загварт Тунгалаг-5 эмийн үзүүлэх нөлөөг сийвэнгийн биохимийн зарим үзүүлэлтээр үнэлэн судлах. Арга, аргачлал: Элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Gi-ppeum Lee, Won-IL Jeong (2005) нарын аргачлалаар эмгэг загвар үүсгэсэн. Судалгааны бүлгүүдийг эрүүл, хяналт, Тунгалаг-5 140 мг/кг, Карсил 50 мг/кг гэж хуваасан ба бөгөөд туршилтын 1,2,3 дахь саруудад биохимийн үзүүлэлтээр эмчилгээний нөлөөг үнэлэв. Судалгааны ажлын үр дүнг Graphpad prism 8 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Тунгалаг-5 эм нь элэгний архаг үрэвслийн АсАТын үзүүлэлтийг хяналттай харьцуулахад судалгааны 1 дэх сард 11.1%, 2 дахь сард 4.0%-иар, 3 дахь сард 9.7%-иар тус тус багасгасан. Мөн АлАТ-ын хэмжээ нь Тунгалаг-5 эмийн бүлэгт 1 дэх сард 35.5%-иар, 2 дахь сард 20.0%-иар, 3 дахь сард 17.1%-иар тус тус багассан. Харин альбумины түвшинг 2 дахь сард 15.7%, 3 дахь сард 37.6%-иар тус тус нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Мөн ШФ хэмжээ нь Тунгалаг-5 эмийн бүлэгт 1, 2, 3 дахь саруудад хяналтын бүлгээс 43.0%, 54.1%, 66.6%-иар багассан. Элэгний архаг үрэвслийн үеийн ферритин нь хяналтын бүлэгт 1 дэх сарын байдлаар 156.7±8.6 (нг/мл), буюу 20.5%, 2 дахь сард 264.9±13.7 (нг/мл), буюу 1 дахин, 3 дахь сард 292.9±7.12 (нг/мл) тодорхойлогдсон ба эрүүл амьтны үзүүлэлтээс даруй 1.25 дахин өссөн байв. Хэлцэмж: Тунгалаг-5 эм нь элэг хамгаалах олон талт хам үйлдлээс шалтгаалан цусан дахь төмрийн ионы илүүдлийг багасгах нөлөө үзүүлж болзошгүй ба Э.Сугаржав нарын судалгааны дүнгээр уг эм нь хүчтэй антиоксидант нөлөөтэй (IC50=0.28мкг/мл) болохыг тодорхойлсон юм6. Бидний судалгаанд ч мөн элэгний архаг үрэвслийн үед оношлогооны ач холбогдолтой ферритинийг 2-3 сараас 28.1%, 25.5%-иар тус тус бууруулсан. Дүгнэлт: Тунгалаг-5 уламжлалт эм нь хордлогын шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн АсАТ, АлАТ, ШФ, ферритиний хэмжээг бууруулах ба альбумины хэмжээг нэмэгдүүлэх нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл