Дотрын өвчинд хэрэглэгдэх, монгол оронд ургадаг эмт ургамлуудын нэршлийг тодруулах

Зохиогчид

  • Э.Даваадулам АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Ч.Батнайрамдал АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг Зохиогч
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухаан, Сурвалж зохиол, Төвөд

Хураангуй

Үндэслэл: Монгол улсын нутаг дэвсгэр Арктикийн хүйтэн болон Төв Азийн халуун, хуурай уур амьсгалын шилжилтийн заагт байрласан тул үүнээс шалтгаалан 16 хүрээнд хамаарах 306 овгийн 1220 төрлийн 5107 зүйлийн ургамал байдгаас 35 гаруй овог зүйлийн ургамлыг эмчилгээнд ашигладаг.1 Улс орон болгон өөрийн оронд ургадаг эмийн ургамлын талаар дэлгэрэнгүй судалгааг хийж, түүгээр эм, био-бэлдмэл үйлдвэрлэдэг. Зорилго: Таван цул эрхтний өвчний эмчилгээнд түгээмэл ашиглагддаг монгол оронд ургадаг эмт ургамлын талаарх сурвалж зохиолууд дахь оноосон нэр, ургамлын шинж, үйлдэл хэрэглээг тодотгох болно. Арга, аргачлал: Герменевтикийн аргыг ашиглан бичвэрт зохиолууд дахь Монгол оронд ургадаг, фармакологийн өндөр идэвхтэй эмт ургамлын талаарх нэрийн оноолтыг төрөлжүүлэн жагсан. Эх бичиг сурвалж судлалын харьцуулах аргыг ашиглан сурвалж зохиолуудын нийтлэг болон зөрөөтэй зүйлсийг тогтоохын зэрэгцээ, давтагдаж байгаа ерөнхий зүй тогтлыг илрүүлж, учир зүйг танин шинжилсэн. Үр дүн: Судалгаанд Монгол оронд ургадаг 67 төрөл зүйлийн эмт ургамлын шинжлэх ухааны нэршил, сурвалж зохиолууд дахь төвөд нэршил (Анагаах ухааны дөрвөн үндэс, лхантав, шэлгон, шэлпрэн, түнбээдимэд-шэлжимэлон), үйлдэл хэрэглээг тодруулан илэрхийлсэн. Таван цул эрхтний өвчиний эмчилгээнд өргөн хэрэглэгдэх нийт 34 овгийн ургамлын нэршлийг тодруулсан. Дүгнэлт: МУАУ-ны эх сурвалж зохиолууд болон МУАУ-ны орчин үеийн ном зохиолууд дахь дахь таван цул эрхтний өвчнийг анагаах эмт ургамлын нэршлийг тодруулсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Батнайрамдал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл