Бамбай булчирхайн хөхлөг өмөнгийн эдэд PD-L1 уургийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Thyroid carcinoma, pathological features, immunohistochemistry, immunotherapyХураангуй
Үндэслэл: Бамбай булчирхайн хавдрыг нарийн зүүний хатгалт болон Бамбай булчирхайн эд судлалын аргаар оношлож, мэс засал эмчилгээ, хими эмчилгээ, бай өмөн эмчилгээ, дархлаа эмчилгээг хавдрын үе шатанд тохируулан хийдэг. Эмгэг судлалын онцлог PD-L1 уураг нь хавдрын эсийн гадаргууд илэрснээр Т лимфоцит Иммуногистохими эсийн идэвхийг дарангуйлж дархлааны хариу урвалаас зайлсхийдэг. Дархлаа эмчилгээ Үүнд үндэслэн дархлаа эмчилгээнд PD-1, PD-L1 уургийн харилцан үйлчлэлийг ашиглаж хими эмчилгээтэй хавсарч хийх болсон. Бамбай булчирхайн хорт хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх нь тохирсон үр дүнтэй эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой юм. Иймээс манай оронд тохиолдож буй бамбай булчирхайн хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх судалгааг хийх хэрэгцээ байна гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PD-L1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-д 2018-2019 оны хооронд бамбай булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн үйлүүлэгчдийн 22 ширхэг лааны тосон цутгамаг ашиглан PD-L1 уургийг иммуногистохимийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд 19-71 насны бамбай булчирхайн хөхлөгт өмөн оноштой нийт 22 үйлчлүүлэгч хамрагдсан. Дундаж нас 46.55±15 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 86.04% (n=19) нь эмэгтэй, 13.6% (n=3) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнг байршлаар ангилахад нийт 22 тохиолдлын 7 (31.8%) зүүн дэлбэнд, 6 (27.3%) баруун дэлбэнд, хоёр талыг хамарсан 5 (22.7%) тохиолдол байв. Хавдрын голчийг хэмжихэд хамгийн багадаа 0.5 см, хамгийн ихдээ 10 см хэмжээтэй, дундаж хэмжээ нь 1.6±0.5 см хэмжээтэй байсан ба ≤1 см хэмжээтэй 11 тохиолдлын 7 (63.6%) PD-L1 уураг эерэг, 4 (36.4%) сөрөг илэрсэн, 10 харин ≥1 см хэмжээтэй нийт 7 тохиолдол бүгд PD-L1 уураг эерэг будагдсан ч гэсэн статистик ялгаа ажиглагдсангүй. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн дэд хэв шинжийг илрүүлэхэд сонгодог хэлбэр нь 12 (54.5%), фолликул хэлбэр нь 10 (45.5%) тус тус илэрсэн. Хөхлөгт өмөнгийн эмнэлзүйн эмгэг судлалын онцлогийг PD-L1 уургийн илрэлтэй уялдуулан судлахад хөхлөгт өмөнгийн сонгодог хэлбэрийн 12 тохиолдлын 9 (40.9%) тохиолдолд PD-L1 уураг эерэг, 3 (13.6%) тохиолдолд сөрөг байсан бол фолликул хэлбэрийн нийт 10 тохиолдлын 8 (80%) эерэг, 2 (20%) сөрөг будагдсан. Дүгнэлт: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PDL1 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэхэд 77.3% (n=17) нь эерэг үнэлэгдсэн. PD-L1 уургийн илрэл нь хөхлөгт өмөнгийн эмгэг судлалын зарим онцлогтой хамааралгүй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
