Хүүхдийн үсэн дэх хортой элементийн агууламжийг антропометрийн хэмжээстэй харьцуулан судалсан байдал

Зохиогчид

  • Р.Оюунхишиг Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • С.Азбаяр Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • Г.Оюунболор Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • Ж.Отгонболд Нийслэлийн эрүүл мэндийн газар Зохиогч
  • Г.Отгон Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Хортой элемент, хүүхдийн үсний шинжилгээ

Хураангуй

Хортой элементүүд хүүхдийн оюун ухаан, бие махбодын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байна. Үсэн дэх хортой элементийн шинжилгээ нь цус, хумс, шээс, шүлс зэрэг бусад биологийн дээжтэй харьцуулахад инвазив бус, хүний үс нь тогтвортой шинж чанартай, цуглуулах, тээвэрлэх, хадгалахад тохиромжтой, хортой элементэд удаан хугацааны өртөлтийг илрүүлэх гэх мэт давуу талуудтай. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга, аргачлал Нэг агшны загвараар, 2018 оны 5 болон 10 сард Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын 8-17 насны харьцангуй эрүүл, нийт 538 (эрэгтэй-257, эмэгтэй-281) хүүхдийг хамруулсан. Судалгааны картын дагуу асуумж авч, антропометрийн хэмжилт (жин, өндөр, бүсэлхийн тойрог) хийн, дагзны хэсгээс 0.5-1.0 г үсний дээж авч, Геологийн лабораторит Индукцийн холбоост масс спектрометрийн аргаар шинжилсэн. Үр дүн Хүүхдийн үсэн дэх хортой элементийн дундаж агууламж (мкг/г): Pb11.20(7.42-16.29), Аl-20.40(11.87-30.48), As-0.56(0.49-1.76), Cd0.009(0.010.08), Sn-0.92(0.49-1.82) байв. Al нас, өндөр, жин, бүсэлхийн тойргоос дунд зэргийн сөрөг хамааралтай, БЖИ-ээс сул сөрөг хамааралтай, Cd нас, өндөр, жингээс дунд зэргийн эерэг хамааралтай, БЖИ, бүсэлхийн тойргоос сул эерэг хамааралтай байсан ба Pb, As, Sn нас, өндрөөс сул эерэг хамааралтай байв. Pb, Al, As тус бүр 11-ээс доош насанд их агууламжтай (p<0.001). Pb, Al, As 139-145 см-ээс доош өндөртэй хүүхдэд их агууламжтай байлаа. Биеийн жингийн илүүдэл болон таргалалттай хүүхдэд Cd-н агууламж өндөр, жин багатай, туранхай хүүхдэд Al-ий агууламж өндөр байв. Дүгнэлт

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунхишиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл