Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.) ургамлын химийн бүрэлдэхүүний бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • О.Олдох Анагаахын химийн тэнхим, Био-АС, АШУҮИС Зохиогч
  • Н.Сувд Эмийн химийн тэнхим, ЭЗС, АШУҮИС Зохиогч
  • К.Фаец Макс Планкийн нэрэмжит Химийн Экологийн Хүрээлэн, ХБНГУ Зохиогч
  • В.Боланд Макс Планкийн нэрэмжит Химийн Экологийн Хүрээлэн, ХБНГУ Зохиогч
  • Д.Энхмаа Анагаахын химийн тэнхим, Био-АС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Макролид, циклофлаван, флаванон, изофлавон

Хураангуй

Нарийн навчит цахилдаг ургамлын газрын доод хэсгээс байгалийн шинэ 5 бодис, мэдэгдэж буй 7 бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч молекулын бүтэц байгуулалтыг 1D, 2D-ЦСР болон өндөр нарийвчлалт масс спектрометрийн аргаар тогтоов. Мөн тус ургамлын газрын доод хэсгээс 7 тосны хүчлийг анх удаа ялган химийн бүрэлдэхүүний бүтцийг хийн хроматограф-масс спектрометрийн аргаар тодорхойлов. Химийн бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг циклофлаван, флаванон, изофлавон бүтэцтэй молекулуудыг харьцуулан судлахад А цагираг дээр метокси болон метилендиокси бүлэг, эсвэл В цагираг дээр орто-дигидрокси бүлэг холбогдоход биологийн идэвхэд чухал болохыг батлав.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Олдох

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл