Хүүхдийн бие дэх микроэлементийн агууламжийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хүүхдийн үсний шинжилгээ, орчны бохирдол, лавламж хэмжээХураангуй
Микроэлементийн тэнцвэртэй байдал нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай бөгөөд биед агуулагдах түвшин тэнцвэртэй байх нь хоол тэжээлийн хэрэглээ, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар микроэлементийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байгаа ч манай улсын хувьд хүүхдийн бие дэх микроэлементийн түвшинг тодорхойлох, цаашид дэлгэрүүлж судлах шаардлагатай. Арга аргачлал: Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийг түшиглэн 8-17 насны харьцангуй эрүүл нийт 538 хүүхдийг хамруулж нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн ба хүүхдийн дагзнаас 1гр орчим үс авч, Геологийн лабораторид “Индукцийн холбоост плазмын масс спектрометр”-ийн аргаар шинжилсэн. Үр дүн: Хүүхдийн микроэлементийн дундаж агууламж (мкг/г): Fe219.7(122.9-438), Zn-208.1(172.00-257.1), Cu-15.34 (11.87-19.89), Mn4.53(2.92-8.44), Se-0.49(0.49-0.74), Co-0.11(0.09-0.29), Cr-13.78(9.0920.35) байна. Fe, Mn, Cr-ын түвшин нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунхишиг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
