Тархины чимээгүй шигдээс

Зохиогчид

  • Ц.Оюунчимэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч
  • Ц.Дэлгэрмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Цагаанхүү Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Тархины харвалт, Эрсдэлт хүчин зүйл, СРТ, Тэнэгрэл

Хураангуй

Тархины чимээгүй шигдээс нь эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр явагдаж, дүрст шинжилгээгээр илрэх ишеми буюу шигдээст голомт юм. Дүрст оношилгооны хүртээмж, чанар сайжирснаар өмнө нь тархины цус тасалдах дайрал, харвалтын өгүүлэмжгүй олон тооны өвчтөнд тархины чимээгүй шигдээс илэрч байна. Чимээгүй шигдээс голчлон тэнэгрэл, тархины цус тасалдах харвалт, чихрийн шижин, тосгуурын жирвэгэнээ, артерийн гипертензи, атероклерозтой өвчтөнд төдийгүй эрүүл, өндөр настанд тохиодог. Сүүлийн үед тархины чимээгүй шигдээсийн шалтгаан, эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор цөөнгүй судалгаа хийгдэж, чимээгүй шигдээсийн тархалтыг нэмэгдүүлсэн олон тооны хүчин зүйлс тогтоогдсоноос дийлэнх нь тархины харвалттай холбоотой гарчээ. Тиймээс зарим судлаачид чимээгүй шигдээсийг шинж тэмдэгт харвалтын эмнэлзүйн өмнөх үе шат хэмээн үздэг. Түүнчлэн чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйлийг эрт таньж, зохицуулахыг чухалчлан, цаашдын судалгаа хийх шаардлагатайг онцолж байна. Тархины чимээгүй шигдээс дийлэнхдээ тархины гадрын удаах цагаан бодист байршиж, 10% нь тархины гадрын байрлалтай хэлбэрждэг. Чимээгүй шигдээс эмнэлзүйн илрэлтэй харвалтаас 5-10 дахин их тохиолдож, ихэнх нь 1.5 см хүртэл хэмжээний хонхлойт шигдээс эзлэн, артерийн гипертензийн жижиг судасны өвчин голлох байр суурийг эзэлж байна. Чимээгүй шигдээсийг эмнэлзүйд харвалт төст шинж тэмдэггүй хэмээн тодорхойлдог боловч ихэнхдээ үл анзаарагдах бие махбодийн болон танин мэдэхүйн үйл ажиллагааны нарийн алдагдалтай холбоотой. Түүнчлэн чимээгүй шигдээс нь дараагийн харвалт, тэнэгрэлийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Цаашдын судалгаагаар чимээгүй шигдээсийн өндөр эрсдэлтэй хүмүүст илрүүлэг хийх, эмчлэх явдал бол цаашдын шигдээс, цус харвалт, тэнэгрэлийн эрсдэлийг үр дүнтэй бууруулж чадах юм. Энэхүү тоймд бид тархины чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйл, шалтгаан, эмгэгжам, хүндрэл болон дүрст шинжилгээнд илрэх өөрчлөлтийн талаар өгүүлнэ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл