SARS-COV-2 вирусын халдварын хүндрэл ба GSTT1 ген

Зохиогчид

  • Б.Оюундарь АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Ж.Тэмүүжин Монгол Улсын Их Сургууль, ШУС, Биологийн тэнхим Зохиогч
  • Э.Солонго Монгол Улсын Их Сургууль, ШУС, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Очирхуяг Монгол Улсын Их Сургууль, ШУС, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Наранхажид АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Ж.Хулан Монгол Улсын Их Сургууль, ШУС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

GSTT1, SARS-COV-2, “Null” мутаци, Глутатион S-трансфераза

Хураангуй

Амьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог хам шинжийн коронавирус 2 (SARS-COV-2)-р үүсгэгдсэн Ковид 19 өвчин нь сүүлийн үед анагаахын шинжлэх ухааны шинэ сорилт болж байна. Генетик, биохимичидийн судалгааны ажлын үр дүнд шинэ коронавирусийн геномийг тодорхойлж, оношлогоо болон оношлуур бүтээгдсэн, SARSCOV-2 вирусийн генетик өвөрмөц байдал нь халдварлах процесс болон өвчиний хүндрэлд хэрхэн нөлөөлж буйг тогтоосон байна. Тухайлбал SARS-COV-2 вирусээр халдварласан өвчтөнүүдийн генетик өвөрмөц байдал өвчний явц, хүндрэл, эндэгдэлд нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсэн байна. SARS-COV-2 нь цитокины үүсэлт, үрэвсэл болон эмгэг физиологийн бусад идэвхийг нөхцөлдүүлдэг исэлдэлтийн стресстэй холбоотой. Исэлдэлтийн стресс нь биологийн систем дэх антиоксидант болон прооксидантын тэнцвэрт байдлын алдагдлаар тодорхойлогдоно. Исэлдэлтийн стрессийн үед гидроксил, супероксид анион, азотын исэл, нитрозил анион зэрэг хүчилтөрөгч/азотын өндөр идэвхтэй хэлбэр үүсгэн янз бүрийн эсийг онилж ДНХ, уураг, липидийг гэмтээж SARSCOV-2-ын халдварыг оруулаад амьсгалын замын вирусын халдварын эмгэг жамыг нөхцөлдүүлдэг. SARS-COV-2 вирусын халдварын үед исэлдэлтийн стресстд орсоноор цитокинууд болон үрэвслийн бусад патофизиологийн процесс явагдана. Энэ үед GST ферментүүд глутатионы (GSH) электрофилтай холбогдох процессыг катализжуулж эсийг исэлдэн гэмтэхээс хамгаална. Үүнээс гадна уушгийг антиоксидант механизмаар хамгаалдаг байна. Бид судалгаагаараа COVID-19-ийн халдварын үед эрсдэлд оруулж байгаа GSTT1 генийн “Null” мутацийг тодорхойлов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Тэмүүжин, М.Наранхажид

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл