C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь
Түлхүүр үг:
Туршилтын амьтан, Хавдрын загвар, Шугаман эсХураангуй
Дэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан, А.Оюунбаатар, Б.Бадмаараг, Б.Энх-Амар, Н.Золмөнх, Л.Энхсайхан, Ч.Гансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
