Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэгдсэн эмийн гаж нөлөөний мэдээллийн бүрэн байдал ба чанарын судалгаа
Түлхүүр үг:
Эмийн гаж нөлөө, Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх хуудас, Фармаковижиланс, Эмийн аюулгүй байдалХураангуй
Монгол улс ДЭМБ-ын “Олон улсын эмийн хяналтын хөтөлбөр”-т 149 дэх жинхэнэ гишүүн болж нэгдсэнээр эмийн гаж нөлөөг ДЭМБ-ын мэдээний санд илгээж, эм, вакцины аюулгүй байдлын мэдээллийг түргэн шуурхай солилцох боломж бүрдэж байна. 20152020 онд бүртгэгдсэн эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх хуудасны мэдээллийн бүрэн байдал ба чанарыг судлах зорилго тавьлаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2015-2020 онд бүртгэгдсэн нийт 438 гаж нөлөөний хуудсыг судалгаанд хамрууллаа. ДЭМБ-аас гаргасан, гаж нөлөөг мэдээлэх хуудасны зайлшгүй бөглөсөн байх шаардлагатай 14 мэдээллийг бөглөсөн байдлыг судаллаа. Нийт бүртгэгдсэн гаж нөлөөний тохиолдлын 32.6% эрэгтэй, 67.4% эмэгтэй эмчлүүлэгчид байв. Эмийн гаж нөлөөний хуудасны зайлшгүй бөглөх шаардлагатай зарим мэдээллийн бөглөсөн байдлыг авч үзэхэд эмчлүүлэгчийн мэдээллийн хэсгээс нас 98.6%, хүйс 99.5%, биеийн жин 88.4%, гаж нөлөө үзүүлсэн эмийн мэдээллийн хэсгээс эмийн нэр 95.2%, эмийн хэлбэр 99.5%, тун 81.3%-ийг хангалттай сайн бөглөсөн байв. Харин гаж нөлөөний төгсгөл, гаж нөлөө мэдээлэгчийн мэдээллийн хэсэг болон гаж нөлөө мэдээлсэн эмнэлэг зэргийг бөглөсөн байдал дутмаг байлаа. Эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч зарим мэдээллийг дутуу бөглөсөн, чанаргүй хуудас нь ДЭМБ-ын гаж нөлөөний мэдээлэлд тавигдах шаардлагад нийцэхгүй, гаж нөлөөний мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг багасгаж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх болон мэдээллийг бүрэн бөглөх ач холбогдлын талаар тасралтгүй сургалт шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
