Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын эмийн нөөц, хангалтын асуудалд

Зохиогчид

  • Э.Ариундарь Моносфарм трейд ХХК Зохиогч
  • С.Мягмарчулуун АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС, НЭМС Зохиогч
  • У.Еркебулан АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

Амин чухал эм, Эмнэлгийн хэрэгсэл, Анхан шатны тусламж үйлчилгээ, Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төв

Хураангуй

“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (БНЭМХ)–ыг хүн өөрийн оршин суугаа газартаа өөрийн зайлшгүй хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэж тодорхойлсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ДЭМБ-ын зөвлөмж болгож буй SARA (Service Availibility and Readiness Assessment) асуумжаар судласан. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар судлаж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 70 өрхийн ба сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг судалгаанд хамруулав. Судалгааны үр дүнд нийт 66 амин чухал, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэхэд 56.4 бэлэн байв. Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д 43.8, Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)-д 56.4 (Сум дундын эмнэлэг ороод) байв. Эм бэлдмэлийн хангалтын захиалга хийхдээ судалгаанд хамрагдсан байгууллагуудын 51%-56.8% тогтмол хэмжээгээр авдаг бол 21.6%-33.3% нь томьёоны аргаар тооцож захилга хийдэг байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тогтмол 2 сарын нөөцтэй байж хангалт хийхэд 52%-д нь хүндрэл гардаг ба 47.8%-д нь сүүлийн 1 жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Л.Хоролсүрэн, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл