Эмгэг шарлалттай нярайн сийвэнгийн билирубины зөрүүг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Нярайн шарлалт, Гипербилирубинемия, НярайХураангуй
Үндэслэл: Билиметрийн аппаратыг ашиглан арьсан дээр билирубины хэмжээг тодорхойлох нь нярай хүүхдийн шарлалтыг аюулгүй, шуурхай үнэлж эмчилгээг эрт эхлүүлэхэд ач холбогдолтой. Зорилго: Нярайн арьс болон сийвэнд тодорхойлсон билирубины зөрүүг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар 2018-2020 онд нярайн эмгэг шарлалттай 153 хүүхдийг санамсаргүй аргаар түүвэрлэж, арьсны нэг цэгт билиметрийн хэмжилт хийсэн ба нэгэн зэрэг цагт цусны шинжилгээ авч сийвэнд билирубиныг тодорхойлов. Судалгааны ажлын үр дүнг Stata 16 программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн арьсанд хэмжсэн билирубины дундаж 246±8 м.моль/л, сийвэнгийн нийт билирубины дундаж 278.8 м.моль/л байсан нь статистик ач хобогдол бүхий ялгаатай (р=0.005) байлаа. Арьсан дээрх билирубины хэмжээг харьцуулахад духны хэсэгт 258±8 м.моль/л, цээжинд 243±7 м.моль/л, нуруунд 238±5 м.моль/л буюу духны хэсэгт хамгийн өндөр (p=0.001) байна. Амьдралын эхний 30 минутын дотор ангир уураг амласан нярай 46.4% (n=71), 30 минутаас 1 цагийн дотор амласан 30.7% (n=47), 1 цагаас хожуу амласан 22.% (n=35) байв. Зунгаг 24 цагаас хойш гарсан нярай 4.6%-ийг эзэлж байсан ба нярайн шарлалт эмгэгээр явагдахад нөлөөлж (р=0.001) байна. Дүгнэлт: Нярайн арьсанд билиметр ашиглан тодорхойлсон билирубиныг хэмжээ нь сийвэнгийн билирубинаас дунджаар 30±4.2 мк.моль/л-ээр бага байгаа тул нярайн шарлалт эмгэгээр явагдаж, билиметрт өндөр хэмжигдсэн тохиолдолд цусан дахь билирубиныг тодорхойлох шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баясгалантай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
