Хүүхдийн хоёр нүдний болор цайх өвчний мэс заслын эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • М.Шамсия Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Э.Насантогтох Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Г.Даваа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Д.Уранчимэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Pediatrics, cataract, surgery, visual acuity

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад анх 1990 оны дунд үеэс хүүхдэд хиймэл болор суулгаж эхэлсэн байдаг боловч хүүхдийн болрын мэс заслын үр дүн, хүндрэлийн талаар мэдээлсэн судалгааны ажил хангалтгүй байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн хоёр нүдний болор цайх өвчний эмнэлзүйн онцлог, мэс заслын эмчилгээний үр дүн, хүндрэлийг судлах. Арга, аргачлал: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэж эмчлүүлсэн 71 хүүхдийг проспектив тууш загвараар эмнэлзүйн онцлог, харааны чадал мэс заслын хүндрэлийг судалсан. Үр дүн: 71 хүүхдийг мэс заслын дараа 3-30 сар дагаж судалсан ба зонхилон тохиолдох нүдний эмгэгт микрофтальм/микрокорнеа 14.1%, эрхтэн тогтолцооны эмгэгт мэдрэлийн эмгэг (9.9%), бүдэгшлийн хэлбэр нь үелсэн 35.2% байсан. Мэс заслын үеийн, эрт үеийн, хожуу үеийн хүндрэлүүдэд болрын бүрхүүлийн урагдал, үрэвсэл, арын бүрхүүлийн бүдэгшил тус тус байна. Харааны чадал 0.3 ба түүнээс бага байх нь мэс заслын өмнө 97% байсан бол мэс заслын дараа 63% болж багассан (p<0.001). Дүгнэлт: Мэс засалд орсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь харааны алдагдалтай байгаа нь хүүхдийн болор цайх өвчнийг ялангуяа төрөлхийн болор цайх өвчнийг эрт илрүүлэх, оношлох, мэс засал хийх шаардлагатай байгааг харуулж байна. .

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Шамсия, Г.Даваа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл