Хеликобактер пилори халдварын оношилгоо, эмчилгээний зардлын судалгаа

Зохиогчид

  • М.Одсүрэн АШУҮИС , УНТЭ Зохиогч
  • Л.Ундрам АШУҮИС Зохиогч
  • Ц.Сарантуяа Интермед Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Ходоодны архаг үрэвсэл, Хеликобактер пилори, Зардал-үр дүн

Хураангуй

Монгол улсын хүн амын дунд 2017-2021 онд халдварт бус өвчлөл түүн дотроо 2-т хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 16%-д тохиолдож нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд орж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Хеликобактер пилори (H.Pylori) хамааралт ходоодны эмгэгийн оношилгоо эмчилгээний үр дүнтэй загвар анагаах ухааны нотолгоонд суурилсан судалгааны мэдээ баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг эхлэх үндэслэл боллоо. Бид судалгаандаа хеликобактер пилори халдварыг оношлох эмчлэх зардал-үр ашгийн нотолгоонд суурилсан эмчилгээг судлан тогтоох зорилго тавьж, 20202022 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Интермед эмнэлэгт хеликобактер пилори халдварын шалтгаант ходоодны үрэвсэл гэж оношлогдсон 36 үйлчүүлэгчид ДЭМБ-ын зөвлөмж болгосон аргын дагуу эмчилгээний хувилбаруудыг үнэлэх шалгууруудыг сонгож, эмчлүүлэх хугацаа, өвчин дахих давтамж, өвчтэй байх хугацаа, гаж нөлөө, эмчилгээ, оношлогооны зардлыг үзүүлэлтээр тооцоо хийв. Бидний судалгаанаас харахад хеликобактер пилори халдварын гаралтай ходоодны архаг үрэвслийн эмийн эмчилгээний дараа хеликобактери пилори устсан нь Кларитромицинд суурилсан дөрвөл эмчилгээ 88% байхад Левофлоксацинд суурилсан дөрвөл эмчилгээ 78% үр дүнтэй мөн эмчилгээний дараа 19%-д гаж нөлөө илэрсэн байна. Эмгэг бүтцийн шинжилгээгээр хамгийн их буюу ходоодны их бие хэсэгт Хеликобактер пилори 16 (44%) илэрсэн байхад, үндсэн хэсэгт архаг үрэвсэл 16 (44%) илэрч, архаг үрэвсэл 19 (52%) илэрч, дурангийн шинжилгээгээр улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, тархмал улайлт, салстын мөхлөгт шинж хамгийн их буюу 22, 17, 14 тохиолдол, Киото оноогоор 2 оноотой хамгийн их 13 (76.5%) байгаа нь ялгаатай байна ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл