Үрийн шингэний чанарт гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх эрсдэлийг тооцох нь

Зохиогчид

  • О.Номуударь * , *АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим , *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Н.Алгирмаа *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Болормаа *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Р.Нямсувд *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Бурмаа *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Э.Насантогтох *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • М.Пүрэвтогтох *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Б.Жаргалсайхан *АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч
  • Д.Энхмаа *Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Агаарын бохирдол Үргүйдэл Үрийн шингэний чанар АШУҮИС, АУС, Утас: 80600803

Хураангуй

Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог нийслэл хотуудын нэг юм1. Өвлийн улиралд PM2.5 бохирдлын өдрийн дундаж үзүүлэлт 687 мкг/мл хүрч байгаа нь ДЭМБын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 80 дахин их байна2,3. БНХАУ-ын бээжингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаарын бохирдолд урт хугацаагаар өртөх нь үргүйдлийн эрсдэлийг 20%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ4. Арга, аргачлал: Судалгааны загвар: Судалгааг ретроспектив тууш судалгааны загвараар ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. ДЭМБ-ын аргачлалын дагуу спермийн хөдөлгөөн, концентрацийг тодорхойлон, агаарын чанарын үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлов. Үр дүн: Үрийн шингэний хэмжээ ба агуулагдах спермийн тоонд агаарын бохирдолын хэмжээ өндөр байх нь сөрөг нөлөө үзүүлж байна. Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх хандлагатай, 8-12 сард тогтмол буурсан байна. 2020 оны Улаанбаатар хотын агаар бохирдуулагч PM10 тоосонцорын жилийн дундаж 129.1±11.6 мкг/м3 байна. Дүгнэлт: 1.Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх, 8-12 сард тогтмол буурах хандлагатай байна. 2. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар агаар бохирдуулагч PM10 тоосонцрын жилийн дундаж үзүүлэлт бусад бохирдуулагчдаас 129.1±11.6 мкг/м3 байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Алгирмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл