Ургийн өвдөгний үений тал саран жийрэгний хэлбэрийн анатомийн хувилбаруудыг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Б.Ганхүрэл АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Оюунцэцэг АШУҮИС, Говь-Алтай АУС Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Янсанжав АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тал саран жийрэг, Өвдөгний үе, Ургийн хөгжил

Хураангуй

Үндэслэл: Хүний өвдөгний үений гадаргуунууд болох дунд чөмөгний ёрвонгуудын гадаргуу нь шаантны үений дээд гадаргуутайгаа тохирдоггүй тул тал саран жийрэг хэмээх хоёр нэмэлт бүрдэл агуулагдан тохируулдаг. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн үе дэх өвдөгний үений дотно болон гадна тал саран жийргүүдийн хэлбэрийн анатомийн хувилбарууд, тэдгээрийн онцлогийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд АШУҮИСийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн лабораторид хадгалагдаж байгаа хүний ургийн цогцсыг ашигласан. Судалгаанд нийт 31 ургийг хамруулсны дотор 13 (41.95) эмэгтэй, 18 (58.05%) эрэгтэй ургийн баруун, зүүн өвдөгний 62 үеийг хамруулсан. Үр дүн: Бидний судалгаагаар гадна тал саран жийргийн морфологийн зургаан хэлбэр тодорхойлогдсон. Гэхдээ дотно тал саран жийргийн хэлбэр нь баруун, зүүн талд ялгаатай тохиолдож байна. Дүгнэлт: 1. Монгол хүний ургийн өвдөгний үений гадна тал саран жийргийн С хэлбэр давамгайлсан, дотно саран жийрэг хадуур хэлбэр давамгайлсан, хоорондоо ялгаатай байна. 2. Монгол хүний онтогенезийн ургийн үед хоёр өвдөгний дотно болон гадна тал саран жийрэг нь баруун, зүүн өвдөгний үенд хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай байдаг нь тодорхой полиморфизмтэй болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Журамт, Д.Янсанжав, С.Энэбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл