Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээний асуудалд
Түлхүүр үг:
specialization, program, training, evaluation, nurseХураангуй
Дэлхийн улс орнуудад Сэтгэцийн эрүүл мэнд-ийн сувилагчийг мэргэшүүлэхэд 6-14 сарын хугацаатай бэлтгэдэг байна2. Мэргэшил Монгол улсын хэмжээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, СЭМҮТ Хөтөлбөр зэрэг байгууллагууд энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг 3-4 Сургалт сараар бэлтгэж байна Сэтгэцийн сувилагч бэлтгэдэг сургуулиудын Үнэлгээ сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй хичээлийн сургалтын цаг, кредит, Сувилагч суралцах хугацаа бага байгаа нь суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг байна3. Зорилго: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдийг чадавхжуулах туршилт сургалтын хэрэгцээг судлахад оршино. Арга, аргачлал: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах 6 сарын сургалтанд үнэлгээ хийхдээ дескриптив судалгааны загвараар хийв. Судалгаанд СЭМҮТ, Наркологийн төв эмнэлэг, орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийн кабинетийн сувилагч зэрэг нийт 17 сувилагчийг хамруулсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг 2020 оны 06 сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авч судалгааг 2020 оны 06-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын хооронд хийв. Судалгаанд мэргэшсэн сувилагчдын өөртөө итгэлтэй байдлыг үнэлэх (Fiona Nolan нарын (2018) confidence level of mental health registered nurses scales. Anglia Ruskin University) 24 асуулга бүхий стандарт хуудсыг хэрэглэсэн. Судалгааны зорилтын хүрээнд мэдээ, мэдээлэл цуглуулахдаа тоон судалгааны асуумжийн аргыг хэрэглэв.Тасралтгүй тоон хувьсагчуудын арифметикийн дунджийн ялгааг харьцуулахдаа T тест, ANOVA тестийг ашиглан харьцуулсан. Категорийн хувьсагчдад хи-квадратыг хэрэглэн статистикийн анализ хийсэн. Судалгааны боловсруулалтыг SPSS-24 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд нийт 17 сувилагч хамрагдсанаас эрэгтэй n=2 (12%), эмэгтэй n=15 (88%) дундаж нас 36.3±9.4 байна. Суралцагсад 100% энэ чиглэлээр мэргэшсэн сувилагч нар байлаа. Судалгаанд хамрагдагсдын 30% нь хөдөө орон нутаг, 70% нь УБ хотоос хамрагдсан байна. Сургалтанд хамрагдагсад 6 сарын сургалтын явцыг 95% сэтгэл ханамжтай, 5% нь сэтгэл ханамж дундуур (онлайнаар сурахад сүлжээ дата хомс, комьпютерийн мэдлэг дутмаг) байна. Дүгнэлт: Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн сувилагчдыг чадавхжуулах 6 сарын сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулж, мэргэшсэн сувилагчдыг чадвахжуулах шаардлагатай бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээрх мэргэшсэн багшийг бэлтгэх хэрэгцээ их байгаа нь харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
