Өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Түвшинжаргал Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, АУС , Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч
  • М.Отгонбаяр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч
  • С.Баатаржав Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Д.Мөнхбаатар Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, АУС Зохиогч
  • О.Сэргэлэн Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, АУС , Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн жингийн индекс, Нас, Остеоартритын зэрэг, Өвдөгний остеоартрит, Эрсдэлт хүчин зүйл

Хураангуй

Өвдөгний остеоартритын тохиолдлын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд уг өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. Өвдөгний остеоартритын үед хийгддэг мэс ажилбаруудын нэг нь хөлийн тэнхлэг засах мэс засал юм. Иймд хөлийн тэнхлэг засах мэс засалд орж буй эмчлүүлэгчдийн өвдөгний остеоартриад нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах шаардлага зайлшгүй тулгарч байна. Зорилго: Шаантны дээд хэсгээр тэнхлэг засах мэс засал хийгдэж буй эмчлүүлэгчдийн дунд өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2019 оноос 2021 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт (УНТЭ) Олон Улсын Өвчний 10-р ангиллаар M17 оношоор хэвтэн хөлийн тэнхлэг засах мэс засал хийгдсэн 100 тохиолдлыг хамруулж дескриптив судалгааны аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнг шинжлэхэд STATA 13.0 программыг ашиглав. P утга 0.05-аас бага тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эмчилгээ үр дүнтэй гэж үзэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 66% нь БЖИ-ээр илүүдэл жинтэй буюу таргалалттай бөгөөд нийт оролцогчдын 42% нь KL-III зэрэгтэй байв. Дүгнэлт: Шаантны дээд хэсгээр хөлний тэнхлэг засах мэс засалд орж буй нийт эмчлүүлэгчдийн 45.0% (n=45) илүүдэл жинтэй, 21.0% (n=21) таргалалттай, дундаж нас 51±6 (p=0.0001) байгаа нь өвдөгний остеоартрит үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болохоор байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Сэргэлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл