Нүүрний тэгш хэмийн алдагдлын зөөлөн эдийн шинж чанарыг тодорхойлсон байдал

Зохиогчид

  • Б.Цэнд-Аюуш АШУҮИС, НАСС, НАГЗТ , Family Dent шүдний эмнэлэг Зохиогч
  • С.Болормаа АШУҮИС, НАСС, НАГЗТ Зохиогч

Түлхүүр үг:

Харааны аналог хэмжүүр, Нүүрний фото зураг, Нүүрний зөөлөн эд, Субьектив үнэлгээ

Хураангуй

Нүүрний тэгш хэм гэдэг нь босоо хавтгайн дагуу нүүрний бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо хэлбэр, хэмжээ, байршил, зохион байгуулалтын хувьд бүрэн тохирохыг хэлдэг. Гэсэн хэдий ч хөгжлийн үйл явцад биологийн хүчин зүйлүүд болон хүрээлэн буй орчны тэнцвэрт бус байдлын нөлөөнөөс хоёр талын төгс тэгш хэм ховор байдаг. Зорилго: Нүүрний тэгш хэмийн алдагдлын субьектив үнэлгээнд нөлөөлдөг зөөлөн эдийн зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид цуглуулсан мэдээ, материалыг агшингийн судалгааны загвар ашиглан тоон үзүүлэлтэд боловсруулалт хийлээ. Үүнээс судалгаанд хамрагдах болон хасагдах шалгуурыг үндэслэн 77 хүнийг хамруулан нүүр амны гажиг заслын нарийн мэргэшсэн эмч нарын баг 100мм-ийн харааны аналог хэмжүүрээр нүүрний тэгш бус хэмийг субьектив байдлаар нүүрний тэгш хэмтэй болон тэгш хэмийн алдагдал багатай, дунд зэргийн алдагдалтай, их хэмжээний алдагдалтай гэсэн 3 бүлэгт хуваан үнэлсэн. Сонгогдсон фото зурган дээр анатомийн 11 цэг, 10 шулууныг ашиглан 9 өнцгийн 2 шугаман хэмжилт хийж хамаарлыг тодорхойлсон. Үр дүн: Нүүрний тэгш хэмийн алдагдлыг субьективээр үнэлэхэд 52% нь хэвийн болон бага зэргийн тэгш хэмийн алдагдалтай, 29% нь дунд зэргийн тэгш хэмийн алдагдалтай, 19% нь их хэмжээний тэгш хэмийн алдагдалтай байв. Уруул хазайх (p<0.005), чихний түвшин өөр байх (p<0.029), хамар мурийх (p<0.004), ооч далийх (p<0.001), эрүүний салааны өндрийн зөрүү (p<0.043) зэрэг хэмжилтүүд нь бүлгүүдийн дунд ач холбогдол бүхий ялгаатай байсан. Статистикийн хувьд ач холбогдолтой түвшинд ялгаатай 5 хэмжилтийн утгуудыг нүүрний тэгш хэмийн алдагдлын субьективээр үнэлсэн бүлгүүдийн хооронд харьцуулахад 1 дүгээр бүлгээс 3 дугаар бүлэг хүртэл хэмжилтийн утгууд өссөн байв. Дүгнэлт: Бид зөөлөн эдийн уруул хазайх, чихний түвшин өөр байх, хамар мурийх, ооч далийх, эрүүний салааны өндрийн зөрүү зэрэг үзүүлэлтүүдийг нүүрний тэгш хэмийн алдагдлын субьектив үнэлгээнд нөлөөлдөг гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл