Монгол зөгийн баланд суурилсан цайрын оксидын нанопартиклийн бактерийн эсрэг идэвхийг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Л.Анужин АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ц.Алтансүх АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Био-Анагаахын сургууль, Утас: 80971515

Хураангуй

Дэлхий дээрх олон төрлийн өвчин үүсгэгчтэй тэмцэхийн тулд химийн аргыг өргөнөөр ашиглаж ирсэн боловч энэ нь хүрээлэн буй орчныг бохирдуулж, бичил биетний тэсвэртэй омог үүсгэж байна. Тиймээс био-нийцтэй, био-аюулгүй, экологид ээлтэй нанопартикль хөгжүүлэх нь нанотехнологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх цаг үеийн шаардлага болжээ.1 Цайрын оксидын нанопартиклийг элит наноматериал гэж үздэг бөгөөд өргөн хэрэглээтэй. Цайрын оксидын нанопартиклийг ногоон нийлэгжлийн аргаар монгол зөгийн бал ашиглан гарган авах технологиор нийлэгжүүлэн, түүний бактерийн эсрэг идэвхийг үнэллээ. Гарган авсан нанопартикль нь S.aureus, E.coli, K.pneumoniae-ийн эсрэг 14-26 мм-ийн хооронд өсөлт дарангуйлах идэвх үзүүллээ. Мөн уг цайрын оксидын нанопартиклийн бактерийг үхүүлэх хамгийн бага тун 13 мг/мл байв. Бидний нийлэгжүүлсэн нанопартикль нь S.aureus, E.coli, K.pneumoniae бактерийн эсрэг идэвхтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл