Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн

Зохиогчид

  • Ж.Буджав Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • А.Бямбажав Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Г.Есөнзаяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Г.Уранбилэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • С.Анхтуяа Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Д.Баяржаргал Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Х.Доржханд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Б.Соёлоо Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Ц.Уянга Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • М.Орхон Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • М.Ариунмарал Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Х.Болор Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Ж.Болортуяа Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Э.Цээпил Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • М.Мөнгөнхуяг Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • С.Мөнхбаяр Анагаах Ухааны Хүрээлэн Зохиогч
  • Б.Мөнхбат Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Ж.Оюунбилэг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Я.Амаржаргал Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг Зохиогч
  • Л.Энхсайхан Эрүүл мэндийн яам Зохиогч
  • Д.Лхагвасүрэн Монгол Улсын Их Сургууль Зохиогч
  • Ц.Билэгтсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч

Түлхүүр үг:

Вирус, Вакцин, Эсрэгбие, Хугацаа

Хураангуй

Монгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Анхтуяа, Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл