Жор бичилтийн шатанд эмийн эмчилгээний алдааг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Жор бичилтийн алдаа, Жорын хяналт, Эмнэлзүйн эм зүйн тусламжХураангуй
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь эмийн эмчилгээний алдаа юм. Эмийн жорын хяналтыг тогтмол хийснээр эмийн сонголт, эмийн тунг зөв төлөвлөхөд эмчтэй хамтарч оролцож эмийн эмчилгээний алдаанаас сэргийлж, эмчилгээний үр нөлөөг сайжруулах, эмнэлгийн ор хоног, эмчилгээний шууд болон шууд бус зардалыг бууруулдаг. Бид АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн жорын хяналтын явцад илэрсэн жор бичилтийн алдаа, түүний эрсдэлийн төвшинг тодорхойлохыг зорилоо. Тус эмнэлэгт 2021 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд хянагдсан нийт 620 “Үйлчлүүлэгчийн жорын хяналтын хуудас”-ыг санамсаргүй түүврээр авч эмийн жорын хяналтын үнэлгээг ашиглан, ретроспектив судалгааны загвараар, дескриптив анализ хийж боловсрууллаа. Эмийн жор бичилтийн шатанд 45.4% (n=282)-д эмийн эмчилгээний алдаа бүртгэгдсэн. Үүнд эмийн тун эмчлүүлэгчид тохирохгүй 75 (12%), эмийн давхцал 11 (1.6%), эсрэг заалттай эм төлөвлөсөн 7 (0.9%), эмийг олон улсын нэршлээр бичээгүй 204 (33%), эм-эмийн харилцан нөлөөлөл нийт 282 (42.2%) тохиолдсон байна. Эмийн тун тохироогүй нийт 75 тохиолдлыг ангилахад 62.6% (n=47) нь тун хэтэрсэн, 22.6% (n=17) нь тун багадсан, 6.6%(n=5) элэг, бөөрний үйл ажиллагаанд эмийн тун тохироогүй байлаа. Эдгээрийг эмийн эмчилгээний алдааны эрсдэлийн төвшнөөр авч үзвэл 89.3% (n=67) нь “1” буюу тохиолдол, 10.6% (n=8) нь “0” буюу болзошгүй тохиолдол байлаа. Харин эсрэг заалттай эм төлөвлөсөн 7 тохиолдлоос 3 нь “1а”, 4 нь “1b” эрсдэлийн төвшинтэй алдаа байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээ төлөвлөхөд эм зүйчийн үүрэг оролцоо чухал бөгөөд эмнэлзүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ач холбогдолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Нина
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
