Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд КОВИД 19-ийн эсрэг вакцины үр нөлөөг судлах нь
Түлхүүр үг:
Анагаах Ухааны Сургууль, Утас: 99333633Хураангуй
Үндэслэл: ДЭМБ, Өвчний хяналтын төв (CDC), Америкийн Эх барих, Эмэгтэйчүүдийн Коллеж (ACOG) зэрэг Олон Улсын томоохон байгууллагууд жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдийг КОВИД 19-ийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөсөн. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд КОВИД 19-ийн эсрэг вакцины халдвараас хамгаалах нөлөө, үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2021 оны 07-р сарын 01-ээс 2022 оны 01-р сарын 20-ны хооронд проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Мэдээ материалыг цуглуулахад 4 бүлэг асуумжийн хуудсыг ашиглан, 2 удаагийн ярилцлагаар дагаж судалсан. Үр дүн: Судалгаанд КОВИД 19-ийн эсрэг вакцинд хамрагдсан 193 (46.0%) болон хамрагдаагүй 227 (54.0%) жирэмсэн эмэгтэйг хамрууллаа. КОВИД 19-ийн халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.6% нь вакцинд хамрагдаагүй, 26.4% нь вакцинд хамрагдсан байв. КОВИД 19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бүлэгт халдвар авч өвдөх эрсдэл нь вакцинд хамрагдсан бүлгээс 1.9 (OR=1.91, 95.0% ИИ: 1-3.6, p=0.05) дахин өндөр байна. Дүгнэлт: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд КОВИД 19-ийн халдварын тохиолдлыг бууруулахад вакцин нь үр дүнтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
