Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Э.Саранчимэг АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим , ГССҮТ, Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Тасаг Зохиогч
  • Л.Наранбат АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Зохиогч
  • С.Баатаржав ГССҮТ, Гар Сарвуу Нөхөн Сэргээх Бичил Мэс Заслын Тасаг Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Түлэгдэлтийн дараах сорви, Бүрэн давхраат арьс нөхөх мэс засал, POSAS, Ванкуверийн арга

Хураангуй

Үндэслэл: Түлэгдэлтийн дараах үлдэц сорвины улмаас 2015-2020 оны байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлснээс 18 хүртэлх насны 422 хүүхэд буюу 67.8% нь сорвины мэс засалд орсон байна. Манай орны хувьд түлэгдэл жил ирэх тусам нэмэгдэхийн хирээр түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зорилго: Дээд мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд бүрэн давхраат арьс нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: 23 үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт POSAS-ын арга, Ванкуверийн арга, фото зураг авах, үений хөдөлгөөний далайцыг тодорхойлох, Фитцпатрикийн аргаар арьсны хэв шинж тодорхойлж, өвдөлтийн хүчийг үнэлэн хэмжилт хийж үр дүнг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд 1-17 насны 23 эмчлүүлэгч хамруулсан бөгөөд оролцогчийн дундаж нас 10±9 (95.0% ИИ: 2.03–18.58) байв. Мэс засал эмчилгээний өмнөх ба мэс засал эмчилгээний дараах хугацааны POSAS, Ванкувер үнэлгээний дундаж оноо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Дүгнэлт: Бүрэн давхраат арьс нөхөх (FTSG) мэс засал нь гар сарвуу зэрэг чухал хэсгүүдэд эмчилгээний үр дүнтэй, аюулгүй арга гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Саранчимэг, Л.Наранбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл