Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн
Түлхүүр үг:
БЗДХ, N.gonorrhoeae, T.vaginalis, Мөөгөнцөр, БШҮҮ, Хавсарсан халдварХураангуй
БЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн, Н.Гиймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
