Артерийн даралт ихсэлт болон вируст хепатит хавсарсан үеийн өөх тосны солилцооны үзүүлэлтүүдийг судалсан дүн
Түлхүүр үг:
Зүрх судас, Элэгний үрэвсэл, Биохими, ЛипидХураангуй
Артерийн даралт ихсэлттэй хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэлийг бууруулах зорилгоор өөх тосны үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай ба өөх тосны солилцоонд элэгний үйл ажиллагаа нь чухал нөлөөтэй. Олон улсад хийгдсэн судалгаанд даралт ихсэлт элэгний гүнзгийрсэн эмгэгүүдийн үеийн судалгаа түлхүү хийгдсэн байдаг ба элэгний үрэвслийн үеийн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Бид судалгаагаа Ретроспектив чиглэлтэй дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ 2021 оны 11-12 болон 2022 оны 1-2-р сард УГТЭ-ээр үйлчлүүлсэн артерийн даралт ихсэлт, вируст хепатит оноштой өвчтөнүүдийн лабораторийн шинжилгээний үзүүлэлтийг эргэмж судалгааны аргаар судалсан. Артерийн даралт ихсэлт дангаараа болон вируст хепатит хавсарсан бүлэгт насны дундаж утга ойролцоо байв. Артерийн даралт ихсэлт оноштой үйлчлүүлэгчдэд нийт холестеролын дундаж утга 5.73±0.70 ммоль/л, ИНЛП дундаж утга 1.53±0.39 ммоль/л байгаа нь вируст хепатит хавсарсан бүлэгтэй харьцуулахад өндөр байсан нь бидний судалгааны үр дүнгээс харагдав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
