Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйг хадгалах шинэ боломж ба ирээдүйн чиг хандлага (Тойм өгүүлэл)
Түлхүүр үг:
Нөхөн сэргээх анагаах ухаан, ПРП, Үүдэл эс, Өндгөвч, Эд шилжүүлэн суулгахХураангуй
Нөхөн сэргээх анагаах ухаан гэдэг нь эдийн инженерчлэл, молекул биологийн хөгжилд үндэслэсэн анагаах ухааны шинэ салбар юм. Анх 1992 онд “Нөхөн сэргээх анагаах ухаан” гэдэг эмчилгээний аргыг Leland Kaiser нар тодорхойлсон байдаг. Kaiser нарын илтгэлээр «Regenerative Medicine» гэдэг нь «архаг өвчин, эрхтэн тогтолцооны дутмагшлыг эмчлэх анагаах ухааны шинэ салбар» гэж тодорхойлсон. Нөхөн сэргээх анагаах ухааны зорилго нь өвчин эмгэгт өртсөн, хөгширсөн эд, эсийн үйл ажиллагаг хэвийн болгох, засах, нөхөн сэргээх юм. Нөхөн сэргээх анагаах ухааны эмчилгээний аргуудад ялтас баялаг сийвэнгээс эхлээд үүдэл эс, эдийн эмчилгээний аргуудыг дурьдаж болно. Эмэгтэйчүүдийн амьдралын хугацаанд генетикийн болон аутоиммуны эмгэг, хавдар, хавдрын эмчилгээний дараах нөхөн үржихүйн чадвар алдагдал, өндгөвч эрт цуцасны улмаас эрт цэвэршилт, мөн гэр бүл төлөвлөлт хойшилж байгаатай холбоотой хожуу жирэмслэлт, төрөлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага эх барих эмэгтэйчүүдийн салбарт тулгарч байна. Энэхүү тоймын хүрээнд бид нөхөн сэргээх анагаах ухааныг эмэгтэйн нөхөн үржихүйг хадгалах, сайжруулах, үргүйдэл, эрт цэвэршилтийн эмчилгээний практикт ашиглаж болох талаар өгүүлнэ. Та бүхэн нөхөн сэргээх анагаах ухааны суурь ойлголтууд болон тэдгээрийн эмэгтэйчүүдийн практикт ямар их нөөц боломжийг эмч, эмэгтэйчүүдэд нээж байгааг ойлгоно гэж найдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Тунгалагсувд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
