VEGF-A генийн полиморфизмуудыг насжилт хамааралт шар толбоны сөнөрөл болон VEGF-ийн эсрэг эмчилгээтэй холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Нэг нуклеотидын полиморфизм, Судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл, Гаплотип, VEGF-ийн эсрэг эмчилгээХураангуй
Насжилт хамааралт шар толбоны сөнөрөл (НХШТС)-ийн нойтон хэлбэр нь 65-аас дээш насны ахмадуудад харааны чадвар бүрэн алдах гол шалтгаануудын нэг болж байна. Судалгаагаар зарим генийн полиморфизмууд НХШТС ба VEGF-ийн эсрэг тарилга эмчилгээнд нөлөөтэй байгааг тогтоосон. Энэхүү судалгаагаар VEGF-А генийн таван полиморфизм (rs833061, rs1413711, rs2010963, rs144854329, rs2146323)ыг НХШТС болон түүний эмчилгээний үр дүнтэй холбон судаллаа. Судалгаанд НХШТС-тэй 161, хяналтын 116 хүн оролцсон. Судалгааны үр дүнд VEGF-A генийн таван полиморфизмын аллель, генотипийн давтамжийг бүлгүүдэд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Харин гаплотип хослолуудыг бүлгүүдэд харьцуулахад C-C-C-Ins-C гаплотип (OR=0.10, 95% CI, 0.005-1.98, p=0.041) НХШТСөөс хамгаалах нөлөөтэй нь тодорхойлогдлоо. VEGF-ийн эсрэг тарилга эмчилгээний үр дүнг полиморфизмын генотип давтамжтай холбон судлахад rs2010963 полиморфизмын G/G генотиптэй хүмүүсийн дунд эмчилгээний дараа харааны чадвар нэмэгдсэн тохиолдол олон байв (p=0.045).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чимэдлхамсүрэн, Б.Баярлах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
