Элэгний дунд артерийн хувилбарууд болон голчийн хэмжээг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Баярцэнгэл АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Батбилэг АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Өрнөлтсайхан Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Жанчив Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Бат-Ирээдүй Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • А.Авирмэд АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Элэгний дунд артери, Мишелын ангилал, Судасны диаметр

Хураангуй

2011 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсын эмнэлзүйн практикт нэвтрүүлж эхэлсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэн суулгах арга нэлээд боловсронгуй болж ялангуяа элгийг бүхэлд нь бус хэсэгчлэн шилжүүлэн суулгах болсон. Тиймээс Монгол хүнд элэгний дунд артерийн салаалалтын хувилбаруудыг судлаж, тодорхойлох нь элгийг бүхэлд нь болон хэсэгчлэн тайрах, элэг шилжүүлэн суулгах, хэвлийн хөндийн эрхтний хавдрыг тэжээгч судсанд бөглөлт хийх, хүндрэлээс сэргийлэхэд суурь мэдээлэл болох өндөр ач холбогдолтой. Насанд хүрсэн Монгол хүний элэгний дунд артерийн хувилбаруудыг тогтоож голчын хэмжээг тодорхойлох. Бид УНТЭ-д 2020.04-2021.07 сар хүртэлх хугацаанд хэвлийн тодосгогчтой компьютер томограф шинжилгээ хийлгэсэн 18-59 насны 67 тохиолдолыг хамруулан ретроспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Michel-н ангилал ашиглан элэгний дунд артерийн хувилбар болон судасны голчийн хэмжээг тогтоосон болно.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бат-Ирээдүй

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл