Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон амьд доноруудын амьдралын чанар ба мэс заслын дараах хугацаа
Түлхүүр үг:
Амьд донор, Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал, SF-36Хураангуй
Дэлхийд 2015 оны байдлаар нийт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 20 хүртэлх хувийг амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байна. Зорилго: Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон амьд доноруудын амьдралын чанарыг урт хугацаанд тодорхойлох. Арга, аргачлал: Элэг шилжүүлэн суулгах мэс засалд эрхтэн хандивласан амьд доноруудын амьдралын чанар нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлахдаа аналитик судалгааны агшингийн загвараар 2018-2019 оны хооронд Хавдар Судлалын үндэсний төвийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах доноруудын 65.1%-д зовиур илэрч, 52.4%-д мэс заслын дараах ачаалал даах чадвар өөрчлөгдсөн байна. Харин оролцогчдын 8.1%-д мэс заслын дараа ажлын байрны ачаалал нэмэгджээ. Дүгнэлт: Нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах доноруудын дийлэнхи хувьд зовиур илэрч, мэс заслын дараах ачаалал даах чадвар өөрчлөгдсөн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадорж, М.Сугармаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
