Хөхний булчирхайн гиперплази бүхий эмэгтэйчүүдэд Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийн үзүүлсэн нөлөө
Түлхүүр үг:
Монгол эм Сүгмэл-7, Хөхний гиперплази, Эмнэлзүйн судалгааХураангуй
Тус өгүүлэлд Өвөр монголын үндэстэний их сургуулийн харьяа эмнэлгийн эмч профессор Б.Мандахын уламжлалт эм найрлага Сүгмэл-7 жорын дээр гүргүм нэмж эмэгтэйчүүдийн хөхний булчирхайн гиперплази өвчнийг амжилттай эмчилж ирсэн олон жилийн эмчилгээний туршлагыг үндэс болгон дээрх оноштой эмнэлзүйн 80 тохиолдолд хийсэн эмнэлзүйн судалгааны үр дүнгээс танилцуулжээ. Зорилго: Хөхний булчирхайн гиперплази бүхий эмэгтэйчүүдэд Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийн үзүүлэх нөлөөг Мастодинон бэлдмэлтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтээр сонгож, нэг агшингийн эмнэлзүйн санамсаргүй хяналтат ажиглалт судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Эмнэлзүйн ажиглалт судалгааны бүлэгт Монгол эм Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эмийг өдөрт 2 удаа, тус бүр 5гр бүлээн усаар даруулж уулгав. Харьцуулах бүлэгт Мастодинон шахмал эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа, нийт 6 долоо хоног уулгав. Үр дүн: Хоёр бүлгийн хөхний булчирхайн гиперплази өвчний ерөнхий эмчилгээний үр дүнг адилтган, х2 үзүүлэлтээр шинжлэхэд хоёр тохиолдол хоорондоо илэрхий зөрөөтэй (р<0.05), энэ нь ажиглалтын бүлэг харьцуулалтын бүлгээс илүү үр дүнтэйг харуулжээ. Дүгнэлт: Гүргүм нэмсэн Сүгмэл-7 эм найрлага нь эм бэлгийн дааварт зохих эерэг нөлөө үзүүлж хөхний булчирхай хэт өсөх өвчнийг анагаадаг. Тус эм нь эмчилгээний явцад хүний биед хор нөлөөгүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
