Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн нейрофармакологийн зарим судалгаа
Түлхүүр үг:
Тайвшруулах, Таталтын эсрэг, Нээлттэй талбайн сорил, Пентилентетразол, (PTZ)Хураангуй
Сэтгэл түгшилт нь түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэг бөгөөд амьдралын чанарыг бууруулах сөрөг үр дагавартай. ДЭМБ-ын судалгаагаар (2019) дэлхий дээр 50 сая орчим хүн эпилепси өвчинтэй амьдарч байна. Өнөө үед эпилепси, сэтгэл түгшилтийн тохиолдол их байгаа төдийгүй эдгээр эмгэгүүдийн цаашдын үр дагавар нь эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн хувьд гарз хохирол дагуулдаг учир эмчилгээг сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргыг өргөжүүлэх шаардлагатай байгаа ба эдгээр эмгэгийг эмчлэх ургамлын гаралтай бэлдмэл хомс байна. Бид ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн тайвшруулах болон таталтын эсрэг үйлдлийн судалгааг C57BL/6 үүлдрийн шугаман хулгана дээр явуулав. Эмийн бамбайн (Valeriana ofÏcinalis L.) үндэс болон Хотойн (Leonurus sibiricus L.) өвсний 70% этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлдэж, судалгаанд ашигласан. Тайвшруулах үйлдлийн судалгааг нээлттэй талбайн сорил, таталтын эсрэг үйлдлийн судалгааг PTZ-оор үүсгэсэн таталтын загвар дээр судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл 750 мг/кг, 1000 мг/кг тунгаар нийт туулсан дөрвөлжингийн тоо, босоо зогсох тоог тус тус бууруулсан ба туршилтын амьтныг PTZ-оор үүсгэсэн таталтаас хамгаалж байв. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл нь тайвшруулах, таталтын эсрэг үйлдэл үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
