Улаанбаатар хотын хүн амын артерийн гипертензийн өвчлөл, нас баралтын төлөв байдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Х.Хулан АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Л.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Б.Энх-Амгалан МУИС Зохиогч
  • Д.Оюунбилэг АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

Артерийн гипертензи, Улаанбаатар, Өвчлөл, Нас баралт

Хураангуй

Дэлхийн хүн амын өвчний дарамтын 2019 оны судалгаагаар артерийн гипертензи тэргүүлж байна. Монгол улсын хэмжээнд артерийн гипертензи зүрх судасны тогтолцооны өвчний дотор сүүлийн 10 жилийн дунджаар 46.9 хувийг эзэлж, 2.8 хувиар өссөн байна. Бид Улаанбаатар хотын 2008-2019 онуудад хүн амын дундах артерийн гипертензийн өвчлөл нас баралтын динамик өөрчлөлт, түүнд нөлөөлж буй цаг уурын хүчин зүйлсийг судлах зорилгоор ретроспектив дескриптив загварыг ашиглан амбулатори, стационарийн өвчлөл, нас баралтын динамик өөрчлөлтийг судлав. Улаанбаатар хотод 2008-2019 онд артерийн гипертензийн улмаас 262469 хүн амбулаторид үзүүлсний 65% нь эмэгтэй, 35% нь эрэгтэй, дундаж нас 58 байна. Амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 81% нь анхдагч гипертензи, 14.2% нь зүрхний гаралтай артерийн гипертензи 1.8% нь бөөрний гаралтай артерийн гипертензи, 0.3% нь зүрх ба бөөрний тодорхой бус шалтгаант артерийн гипертензи, 2.7% нь хоёрдогч гипертензи гэж оношлогдсон байна. Улаанбаатар хотод 2014-2019 онд артерийн гипертензийн улмаас 629 хүн нас барж, хүйсийн хувьд эмэгтэй 347 (55.2%), эрэгтэй 282 (44.8%) байна. Дүүргээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 156 (24.8%), Сонгино хайрхан дүүрэгт 179 (28.5%), Хан-Уул дүүрэгт 122 (19.4%) өндөр үзүүлэлттэй байна. Нийт нас баралтын анхдагч гипертензи 517 (82.2%), зүрхний гаралтай артерийн гипертензи 96 (15.3%) эзлэн тэргүүлж байна. Улаанбаатар хотын хүн ам артерийн гипертензийн өвчлөл, нас баралт 40-өөс дээш насны хүмүүст илүү тохиолдож, нас ахих тусам нэмэгдэж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Артерийн гипертензийн улмаас нас барж байгаа хүмүүсээс тэтгэврийн насныхан дийлэнх буюу 87.6 хувийг эзэлж байна. Тэтгэврийн насны хүмүүсийн нас барах голлох шалтгаан нь анхдагч гипертензи (нийт нас баралтын 82.2%) байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энх-Амгалан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл