Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн гэр хороололд амьдардаг 4-7 насны хүүхдийн хар тугалгын эрсдэлийн судалгаа
Түлхүүр үг:
Бага насны хүүхэд, Хар тугалгын өртөлт, Эрсдэлт хүчин зүйл, Цусан дахь хар тугалгын агууламжХураангуй
Үндэслэл: Хар тугалга нь босго хэмжээгүй бодис тул хүний биед бага хэмжээгээр агуулагдахад эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг ба бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. Бага насны хүүхдийн мэдрэлийн эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг улмаас энэ үедээ хар тугалганд өртөх нь оюуны хомсдол, сэтгэн бодох чадвар буурах, анхаарал төвлөрүүлэх чадвар алдагдах, зан үйлийн эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Арга, аргачлал: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хороололд амьдардаг 4-7 насны хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Цусан дахь хар тугалгын хэмжээг LeadCareII Analyzer Kit багажаар тодорхойлсон. Хүүхдийн хар тугалгын өртөлтийн зарим эрсдэлт хүчин зүйлийг тусгайлан боловсруулсан асуумжаар эцэг эх, асран хамгаалагчаас асууж судаллаа. Үр дүн: Судалгаанд 4-7 насны нийт 111 хүүхэд хамрагдсанаас цусан дахь хар тугалга (ЦХТ)-ын дундаж агууламж 5.67±2.43 мкг/дл, голч нь 5.1 мкг/дл, хамгийн их утга 15.8 мкг/дл байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 51.8% нь цусан дахь хар тугалгын агууламж лавламж хэмжээнээс буюу 5 мкг/дл-ээс хэтэрсэн байна. ЦХТ-ын агууламж хүйсийн хувьд (р=0.019) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдийн 51.8%-д нь хар тугалгын агууламж лавламж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүүхдүүд хар тугалганд өртөж байгааг харуулж байна. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд илүүтэй өртөж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
