Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийн судалгаа

Зохиогчид

  • Э.Дөлгөөн АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Г.Цацрал АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Ц.Оюу АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Г.Жаргалсайхан АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Э.Золжаргал АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Э.Эрдэнэчимэг АШУҮИС, НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Агаарын бохирдол, Зохицуулагч цагдаа, Нүүрсхүчлийн дутуу исэл

Хураангуй

Улаанбаатар (УБ) хотын агаарын бохирдол буурч байгаа хэдий ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар (2008) УБ хотын агаарын нийт тоосны хэмжээ ДЭМБын зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 50 дахин их байсан. Зорилго: УБ хотын гадаад орчинд ажиллагчдын угаарын хийн өртөлтийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар явуулсан. Нийт 45 зохицуулагч цагдаа, зам талбайн үйлчлэгч, шатахуун түгээгч нарыг судалгаанд хамруулан, Монгол Улсын (МУ) MNS6657:2017 стандартыг ашиглаж, ажилчдын амьсгалын түвшинд 2018 оны 11-12-р сарын хооронд хувь хүний сорьц цуглуулсан. Үр.дүн: Ажилтнуудаас амьсгалын түвшинд цуглуулсан угаарын хийн дундаж хэмжээ 1.1 мг/ м3 байна. Зохицуулагч цагдаа нарын угаарын хийн дундаж хэмжээ 2.3 мг/м3 (±2.9), шатахуун түгээгчдэд 0.6 мг/м3 (±4.3), зам талбайн үйлчлэгчдэд 1.0 мг/м3 (±2.3) тус тус тодорхойлогдсон ба хамгийн их нь 6.8 мг/м3 буюу зохицуулагч цагдаад, хамгийн бага нь 0.5 мг/м3 буюу зам талбайн үйлчлэгч нарт хэмжигдсэн. Мэргэжил хооронд ялгаатай буюу зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байна (p=0.006). Дүгнэлт: Ажиллагчдын амьсгалын түвшинд угаарын хийн агууламж стандартад заасан ЗДХ-с бага байсан боловч зохицуулагч цагдаа нар угаарын хийд илүүтэй өртөж байгаа нь автомашины замтай илүү ойр ажилладагтай холбоотой байж болзошгүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Цацрал, Ц.Оюу, М.Еркебулан, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл