Толгойн компьютерт томографийн шинжилгээнд шүдний эрүүл мэндийн байдлыг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Д.Норовбанзад АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл Мэндийн Судалгааны тэнхим Зохиогч
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим Зохиогч
  • П.Төгсжаргал АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим Зохиогч
  • Э.Мандуул Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Ж.Цолмон АШУҮИС, НАСС Зохиогч

Түлхүүр үг:

Компьютерт томографи, Шүдний цоорол, Эрүү нүүрний гажиг

Хураангуй

Шүд цоорох өвчин нь дэлхий даяар өндөр тархалттай байдаг бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг хүчин зүйлүүдийн нэг юм. Монгол улсад 2016 оны байдлаар шүд цоорох өвчин хүүхдэд 82.9%97.8%, насанд хүрэгчдэд 99.1% байна. АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Радиологийн тасагт 2020 оны 06 сарын 20-ноос мөн оны 09 сарын 20-ны хооронд шүд, эрүү нүүрний эмгэгийн бус заалтаар 13-65 насны 300 үйлчлүүлэгчид эрүүний хэсэг тусгагдан орж хийгдсэн толгойн компьютерт томографийн (КТ) шинжилгээнд ретроспектив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцаа 163 (54.3%) нь эрэгтэй, 137 (45.7%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас нь 36.3±13.7 тус тус байлаа. Боловсролын байдлыг тодорхойлоход судалгаанд нийт хамрагдагсдын 137 (45.7%) нь дээд боловсролтой байсан бол 163 (54.3%) нь бүрэн дунд ба түүнээс доош боловсролтой байв. Судалгаанд оролцогчдын шүдний эрүүл мэндийн байдлыг КТ-ийн шинжилгээгээр үнэлэхэд шүд цоорлын өвчин 142 (47.3%), шүд алдалт 268 (89.3%), сурвалжийн оройн үрэвсэл 68 (22.7%), сурвалжийн оройн уйланхай 4 (1.2%) тус тус илэрсэн бол 21 (7%) тохиолдолд саатсан шүд илэрч байсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Төгсжаргал, Э.Мандуул

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл