Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлын аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижингийн эсрэг нөлөө

Зохиогчид

  • Б.Болормаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Г.Гиймаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • С.Солонго Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ж.Байгалмаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • П.Молор-Эрдэнэ Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Талын бирааг, Чихрийн шижин хэв шинж 1, Аллоксан

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг. Мөн Талын бираагийг шижинг анагаах жорын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Зорилго: Монгол оронд ургадаг Талын бирааг ургамлын үрийн аллоксанаар өдөөгдсөн чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ1)-ийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Харханд аллоксан моногидратыг 160 мг/кг тунгаар сүүлний венээр тарьж ЧШХШ1 төст эмгэг загварыг үүсгэсэн. Талын бираагийг 140 мг/кг, метформинийг 30 мг/кг тунгаар 21 хоногийн турш амаар өгсөн. Эмийг өгснөөс хойш 7, 14, 21 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, биохимийн зарим үзүүлэлтүүд (глюкоз, аланин аминотрансфераз, шүлтлэг фосфатаз, билирубин, амилаз) болон цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (тромбиний хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацаа, фибриноген) тодорхойлсон. Үр дүн: Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны өлөн үеийн глюкоз, ийлдсийн амилаз, шүлтлэг фосфатазын хэмжээг эмчилгээний бүх хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Мөн эмчилгээний 7 дахь хоногт аланин аминотрансферазын хэмжээг илэрхий бууруулж, нийт билирубиний хэмжээг 34.7%-иар бууруулсан (p˃0.05). Талын бираагийн үр тромбиний хугацааг эмчилгээний хоногуудад 10.1-10.9%-иар (p˃0.05), зориуд идэвхжүүлсэн тромбопластиний хугацааг 14 болон 21 хоногуудад статистикийн үнэн магадлалтайгаар уртасгаж, фибриногений хэмжээг илэрхий бууруулсан (p<0.05). Дүгнэлт: Монгол оронд ургадаг Талын бираагийн үрийн идээшмэл аллоксан тариулсан хархны цусан дахь глюкозын хэмжээг бууруулснаар ЧШХШ1-ийн эсрэг нөлөөлж, элэг, нойр булчирхай хамгаалах, цусны бүлэгнэлтийн алдагдлыг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл