Өндгөвчний хучуур эдийн өмөнгийн хожуу үе шатанд хийсэн неоадъювант хими эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
Өндгөвчний өмөн, Неоадъювант хими эмчилгээ, Асцит, Хавдрын СА125 маркер U/mlХураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын хавдрын мэдээгээр жил тутам өндгөвчний хавдрын 167000 шинэ тохиолдол бүртгэгдэж жилд 100000 эмэгтэй нас барж байгааг дурьджээ. Монгол улсын мэдээгээр өндгөвчний хавдар нь зонхилон тохиолдох хорт хавдрын 10-рт (1.9%), эмэгтэйчүүдийн хавдруудаас умайн хүзүүний хавдрын дараа 2-р байранд орж байна. Өндгөвчний хавдрын нийт тохиолдлын 75-80%-ийг хучуур эдийн гаралтай өмөн эзэлдэг бөгөөд 78% нь хавдрын III-IV үе шатанд оношлогдож байна. Бид өндгөвчний хучуур эдийн өмөнгийн хожуу үе шат оношлогдсон эмэгтэйчүүдэд мэс заслын өмнөх неоадъювант хими эмчилгээний үр дүнг судлахыг зорилоо. Арга, аргачлал: Судалгаанд Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмчлэгдсэн эмэгтэйчүүд хамрагдав. Судалгаанд оролцогчдын хавдрын СА125 (U/ml) маркерын түвшин, хэвлийн хөндийн шингэн, мэс заслын үр дүнг неоадъювант хими эмчилгээний өмнө ба дараа тодорхойлж харьцуулав. Үр дүн: Өндгөвчний хучуур эдийн өмөн оношлогдсон эмэгтэйчүүдийн дундаж нас 54±10 байсан ба 11.8% (n=8) нь удамшлын өгүүлэмжтэй, 81.8% (n=25) нь цэвэршсэн байв. Хавдар оношлогдох үед CA125 U/ml маркерийн дундаж хэмжээ 1125.4±147.4 байсан бол эмчилгээний дараа дунджаар 63.9±13.6 болтол буурч, 93.8%-д хэвлийн асцит шимэгдсэн байв (p<0.0001). Неоадъювант хими эмчилгээ хийлгэсэн нийт тохиолдлын 84.8%-д нь хавдар бүрэн авагдаж, мэс заслын хүндрэлгүй байжээ. Дүгнэлт: Неоадъювант хими эмчилгээ нь хавдрын маркер ба хэвлийн асцитыг ач холбогдол бүхий бууруулж мэс заслын үр дүнд эерэгээр нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
