Оюутнуудын “Эрүүл Мэндийн Цагаан Толгойн” мэдлэгийн үнэлгээ

Зохиогчид

  • Г.Ганцэцэг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • С.Наранчимэг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • С.Нармандах АШУҮИС, Био-Анагаахын Сургууль Зохиогч
  • Д.Солонго АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн цагаан толгой, Анагаахын оюутан

Хураангуй

Үндэслэл: Одоо үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь ихэссэн, хэрхэн анхаарал хандуулах, яаж энэ талаарх мэдлээгээ дээшлүүлэхээ талаарх мэдлэг дутуугаас, төр засаг, нийгмийн эрүүл мэндийн бодлого учир дутагдалтай байгаа нь эрүүл мэндийн боловсрол олж авах хүртээмжийг багасгаж байна. Зорилго: Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг үнэлэхэд оршино. Арга, аргчлал: Судалгаанд АШУҮИС-ийн анагаах ухаан, уламжлалт анагаах, шим судлал, био-анагаах, эдийн засгийн эрүүл мэнд, эрүүл мэндийн нийгмийн ажилтны ангийн 18-24 насны 532 оюутныг хамруулсан. Үр дүн: Анагаахын сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг үнэлэхэд хангалттай хэмжээнд байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнууд эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг цахим сүлжээгээр авахад хялбар байдаг, дийлэнх нь өвдсөн үедээ хаана хандахаа мэддэг, өөрийн эрүүл мэндийн асуудалд эмчээс зөвлөгөө авдаг, сэтгэл санаа, ухамсраа эрүүл байлгахад ямар зүйл хийхээ сайн мэддэг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Нармандах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл