Нийслэлийн эрэгтэйчүүдийн өвчлөлийн өнөөгийн төлөв байдал
Түлхүүр үг:
Халдварт өвчин, Халдварт бус өвчин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагаХураангуй
Нийслэлийн хүн амын 2010-2019 оны эрүүл мэндийн статистик мэдээнд дүн шинжилгээ хийхэд халдварт бус өвчний тэргүүлэх 5 шалтгаан 10000 хүн амд амьсгалын тогтолцооны өвчин 2099, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1845, зүрх судасны тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1321, шээс бэлгийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1120 болж, мэдрэлийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 741 болж нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг судлах зорилгыг дэвшүүлэв. Арга аргачлал: Судалгааг баримт судалгааны ретроспектив аргаар хийж, статистик боловсруулалтыг SPSS 28 программ дээр хийж гүйцэтгэн хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 18-45 нас буюу үр бүтээлтэй ажиллах чадамжтай ид хөдөлмөрийн насныханы дунд халдварт бус өвчний тархалт ихэвчилэн тохиолдож ялангуяа эрэгтэйчүүд байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Дүгнэлт: Нийслэлийн эрэгтэйчүүдийн дундах өвчлөлийн бүтэц, тархалтын байдлыг сүүлийн 10 жилээр судлаж, дүн шинжилгээ хийхэд ХБӨ 15-20%-аар өссөн байна. Үүний гол шалтгаан нь хүн амын 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэйн нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь архи хэрэглэдэгтэй холбоотой бөгөөд хүн амын өвчлөл, нас баралтын бүтцэд хүйсийн ялгаатай байдал их байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ө.Гандолгор
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
